Эдийн засгийн хамтын ажиллагааны амжилт нь талууд ямар нөхцөлтэйгээр хамтран ажиллахад бэлэн байгаа, аль зэрэг удаан хугацаанд хамтрах, ямар ашиг хүртэх, тэр дундаа олон улсын хэмжээнд эдийн засгийн салбарт хамтран ажиллах асуудал дээр хэрхэн харилцан буулт хийх зэргээс шалтгаалдаг.
Дэлхийн эдийн засгийн систем нь олон шатлал бүхий глобалчлагдсан аж ахуйн үйл ажиллагаанд тулгуурлагдсанаас гадна түүнд бүх улс орнууд хамрагддаг. Харамсалтай нь энэ маш том систем нь ялагч болон ялагчидтай. Найдваргүй түнш сонгосноор улс орны гадаад өр огцом өсөж, ашиггүй нөхцөлийг хүлээн зөвшөрөхөөс өөр аргагүй байдалд ордог. Эрх баригчид хамтын ажиллагааны чиглэлийг буруу сонгосноос эдийн засаг хямарч, мөнгөнийн ханш унаж, ажилгүйдэл газар авч улс орны нийгмийн салбарууд хөгжих боломжгүй болдог. Энэ бүхэн юуны түрүүн жирийн иргэдийн амьдралд нөлөөлж, нөлөө бүхий улс орнуудын тоглоом болсноос ард түмэн хамгийн ихээр хохирдог. Олон улсын эдийн засгийн төслүүдийн хүрээнд хамтрагчаа сонгохдоо хамтрах сонирхол бий болохоос өмнө хоёр талын харилцаа хэрхэн хөгжиж ирснийг сайтар судлах хэрэгтэй.
Орос, Монгол хоёр үнэхээр найдвартай түншүүд байсан бөгөөд дайны хүнд хэцүү жилүүдээр шалгагдсан түүхтэй. Оросын цэргүүд Халх голд Монголын газар нутгийг хамгаалж, монголчууд дэлхийн II дайны хүнд үед хөршдөө тусалсан. Фашистын Германыг ялсны дараа оросууд тавьсан нэг болзол нь олон улсад найрсаг, бат бэх харилцаатай Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх явдал байсан. Өнөөдөр хоёр улс эдийн засгийн салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжтой бөгөөд харилцан ашигтай хамтрах боломж маш их. Хамгийн гол нь найрсаг харилцаатай хоёр улс нь яриа хэлэлцээ хийхэд бэлэн.
Бизнесийн түншүүдэд тулгарч буй бэрхшээл
Монголтой ажил хэрэгч харилцаа тогтооход онцлог бүхий зүйлүүдийг дурдах нь зүйтэй. Монголын эдийн засагчдын ярьж байгаагаар харилцан ашигтай төслийг хэрэгжүүлэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг Монголын эрх зүйн орчин байнга өөрчлөгдөж байдаг гэдгийг анхаарах нь зүйтэй. Мэдээжийн хэрэг энэ нь Орост ч хамаатай бөгөөд Монголын эдийн засагт оруулсан хөрөнгөө алдах вий гэсэн болгоомжлол байдаг. Ийм нөхцөлд хоёр улсын харилцааны түүхээр шалгагдсан салбарууд, Зөвлөлтийн үеэс хамтарч байсан салбаруудад хамтрахыг илүүд үздэг.
Жишээ нь, Оросын нээлттэй хувьцаат нийгэмлэг "Роснефть” олон жилийн туршид Монголд нефтийн бүтээгдэхүүн найдвартай нийлүүлж байна. Түүний охин компани болох "Роснефть-Аэро” нь хамтарсан компани байгуулахаар Монголын түншүүдтэйгээ хэлэлцээ хийж байгаа бөгөөд тус компани нь "Чингис хаан” шинэ олон улсын нисэх онгоцны буудлын ШТС-ыг түлшээр хангах юм.
Тал нутгийн улсад Оросын бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулах боломж олгох талаар зарим нь буруу дүгнэлт хийж байгаа бөгөөд өрнөж буй үйл явдлын учир шалтгааныг мэдэхгүй байгаатай холбоотой. Нэг жишээг дурдахад, дийлэнх хэсгийг нь Оросоос нийлүүлж буй нефтийн бүтээгдэхүүний үнэ Монголын зах зээл дээр хэлбэлзсэн. Иймэрхүү зүйл болоход тус улсын хэвлэл мэдээлэлд Оросын тал их зан гаргалаа гэдэг. Тэгвэл үнэн хэрэгтээ юу болсны учрыг олооч гэхэд ямар ч хариу байдаггүй. Энэ нь Монголын аж ахуй эрхлэгчдийн гарт буй жижиглэнгийн зах зээлийн шударга бус өрсөлдөөний үр дүн юм.
"Роснефть” нь цагтаа Монголын талд эдийн засгийн үндэслэлтэй, хамгийн гол нь жижиглэнгийн үнээр харилцан ашигтай төслийг улс оронд нь хэрэгжүүлэх санал тавьсан. Энэ нь шатахууны үнэ буухад нөлөөлөхөөс гадна нийлүүлэлтийг тасдахгүй байсан. Уг төслийг хэрэгжүүлсэн бол гэнэт шатахууны хомсдолд орохгүй байснаас гадна тус салбарт шинэ ажлын байр бий болох байлаа. Өөрөөр хэлбэл, ихэнх монголчуудын хувьд энэ салбарын хамтын ажиллагааны хөгжил нь зуун хувь ашигтай байх байсан.
Магадгүй энэ саналыг хэрэгжүүлэх цаг нь болсон байж ч магад. Учир нь хэсэг хүмүүсийн албаар бий болгосон саад тогтгор нь хоёуланг нь эдийн засгийн алдагдалд оруулсан. Нэг үгээр хэлэхэд энд боломжгүй зүйл гэж үгүй. Монгол ч, Орос ч энэ төслийг хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй.
Хамтран ажиллах арга
Орос, Монголын хоёр эдийн засгийн салбарт хамтран ажиллана гэдэг хоёр урсгалтай замтай ижил юм. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд оросууд худалдаа-эдийн засгийн түншийн хувьд нэг ч удаа монгол нөхөртөө эргэлзэхэд хүргээгүй. Ташрамд дурдахад эрчим хүчний салбарт амжилттай хамтран ажилласан нэг жишээг дурдъя. 2021 оны 1 сард "Уральский трубинный завод”-той хамтарсан Улаанбаатарын ТЭЦ-4-ийг шинэчлэх ажил амжилттай хэрэгжсэн. Цар тахлын улмаас хязгаарлалт тогтоосон хэдий ч Оросын мэргэжилтнүүд захиалгыг олон улсын стандартын дагуу гүйцэтгэсэн. Цахилгаан станцын хүчин чадал 89 МВт-аар нэмэгдэж, ажиллах хугацаа нь 25 жил болсон. Оросын "ИНТЕР РАО-Экспорт”, Монголын ТЭЦ-3 болон Монголын Эрчим хүчний яамны хамтарсан төслөөр Улаанбаатар хотын ТЭЦ-3-ийг шинэчлэх хамтын ажиллагаа үргэлжилж байгаа. Өнөөдөр тус цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Энэ жилийн эцэс гэхэд уг төслийг баталж гарын үсэг зурна.
Монголын гадаад өр
Гадаадын зээл нь Монголын хувьд хамгийн аюултай зүйл болоод байна. Олон улсын стандартын дагуу бол Монголын гадаад өр 2020 оны эцсийн байдлаар 32 тэрбум ам.доллар хүрч улс орны эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн. Өрийн дийлэнх хэсгийг Монголын Засгийн газар, хувийн компани болон олон улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг банкуудаас авсан. Шинжээчдийн онцолсноор 2021-2014 онуудад Монголын хувьд гадаад өрөө төлөх хамгийн оргил үе. Цар тахлын үед энэ нь хямралд автуулж болзошгүй.
2021 онд Засгийн газар нь "Мазаалай” бондын 500 сая ам.доллар, 2022 онд Чингис бондын 1 тэрбум ам.доллар, 2023 онд "Гэрэгэ”, "Чингис” бондын 1 тэрбум гаруй ам.доллар болон "Хуралдай” бондын 600 сая ам.долларыг төлөх ёстой.
Харамсалтай нь гаднаас авсан зээлээ төлөх арга замыг олон улсад сайн мэдэх бөгөөд хэтдээ яав ч сайн юманд хүргэдэггүй. Хуучин өрөө төлөх гэж шинээр зээл авч, түрүүчийн бондын өрөө төлөх гэж шинээр бонд гаргадаг. Засгийн газар уул уурхайн салбараас орох орлогоор гадаадаас авсан зээлээ төлнө хэмээн найдлага тавьж байгаа. Гэтэл олон улсын үнэлгээний агентлагуудын судалгаагаар ойрын жилүүдэд Монголоос авах нүүрсний хэмжээ багасах хандлагатай. Учир нь түүхий нүүрснээс татгалзаж буй орнуудын тоо нэмэгдсээр.
Ингэснээр Монгол хуучин өрөө төлөх гэж өрөнд баригдах аюултай. Япон, Өмнөд Солонгос, АНУ болон гуравдагч хөршүүдээс олгож буй хөнгөлөлттэй зээл нь Монголын Засгийн газрын хувьд гадаадын зээлийн хүүгээ төлөх арга замыг хайсан толгойны өвчин болох аюултай. Учир нь эдгээр гуравдагч хөршүүд нь "нөхөрлөл нөхөрлөлөөлөө, наймаа бол наймаа” хэмээх зарчмыг баримталдаг. Тиймээс Япон, АНУ, Өмнөд Солонгос зэрэг орнууд Монголыг харж үзнэ хэмээн найдах хэрэггүй л болов уу. Түүнээс гадна иймэрхүү байдал нь дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд саад учруулаад зогсохгүй улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Улс орны банк, санхүүгийн салбар сул байх нь цар тахлын дараа эдийн засгийг сэргээхэд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Гуравдагч хөршүүдээс нэг нь ч Монголын өрийг хүчингүй болгоогүй тул бүсээ чангалахаас өөр арга байдалд хүрнэ. Дээр дурдсан зээлдүүлэгч улс орнууд нь Орос шиг их өрийг нь хүчингүй болгохгүй.
Үүнээс гадна газарзүйн алслагдмал байдал зэрэг хэд хэдэн шалтгаанаар бүс нутагт хамаардаггүй орнууд Монголд эдийн засгийн түнш нь болж чадахгүй. Хоёр хөрш нь Монголын нийт гадаад худалдааны эргэлтийн 90 гаруй хувийг эзэлдэг. "Гуравдагч хөршийн” эдийн засгийн нөлөө бага тул тэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, батлан хамгаалах, хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллаж нөхдөг. Барууны орнуудын хувьд Монголыг НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахыг сонирхолтой билээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар ойрын ирээдүйд Монгол гадаадаас зээл авах асуудлаар Орос, Хятадад хандаж магадгүй. Ингэсэн нөхцөлд Монгол барууны түншүүдээсээ илүү БРИКС-ийн банкны механизм, тодруулбал Азийн дэд бүтцийг хөгжлийн банк эсвэл Евразийн хөгжлийн банктай хамтрах боломж нээгдэнэ. Түүнээс гадна ирээдүйд ШХАБ -ын хүрээнд хамтарч болно. ШХАБ-ын 2025 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнд ШХАБ-ын Хөгжлийн банкыг байгуулахаар тусгагдсан.
Төвийг сахих ба ШХАБ
1990-ээд оны эхээр Монгол гадаад бодлогын стратегт томоохон шинэчлэл хийж, олон талт гадаад бодлогыг баримтлахаар болсон. Энэ бодлогодоо мэдээжийн хэрэг Орос, Хятад хоёртой харилцах харилцаанд илүү ач холбогдол өгөхөө дурдсан. Мөн АНУ, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Турк болон ЕХ-ны гишүүн орнуудыг гуравдагч хөрш хэмээн тодорхойлсон.
Цагтаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гадаад бодлогодоо өөрчлөлт оруулж статус-квог төвийг сахисан хэмээн тодорхойлсон. Өнөөдөр тус улсад эрх барьж буй Монгол Ардын нам нь өнөө үед төвийг сахисан байдалтай байх нь боломжгүй, хоёрдмол утгагүй хэмээн дүгнэжээ. Дэлхийн аль ч өнцөгт оршиж байгаа ямар ч улс эрт орой хэзээ ч бүс нутгийн интеграцчилалд орохгүй бол улс орных нь нийгэм-эдийн засаг хөгжихгүй гэдгийг ойлгосон. Тиймээс ч Монголын улс төрийн хүрээний дээдчүүдийн тодорхой хэсэг нь ШХАБ дахь статусаа ахиулах цаг болсон гэдэг. Өөрөөр хэлбэл, Монгол ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болгох талаар ярьж байна (Монгол Улс 2004 оноос ажиглагч гишүүнээр элссэн). Энэ бүс нутгийн холбоонд элсэхэд Монголд айж эмээх хэрэггүй. Өөрсдийгөө шинжээч гэх хүмүүст хэлэхэд ШХАБ нь цэргийн холбоо биш бөгөөд цэргийн холбоо болохгүй.
Ташрамд хэлэхэд, тус байгууллагын гишүүн болоход олон талт гадаадад бодлогыг хэрэгжүүлэхэд ямар саад учрахгүй. Үүний нэг тод жишээ нь ШХАБ -ын үүсгэн байгуулагчид болох Төв Азийн орнууд буюу Энэтхэг, Пакистаны жишээнээс харж болно.
"Гуравдагч хөрш" -ийн алслагдмал байдал нь газарзүйн бодит байдал бөгөөд үүнийг даван туулах бараг боломжгүй юм. Нэмж дурдахад аль хэдийн байгуулагдсан найдвартай харилцаа, түншдээ итгэх итгэл, талуудын бие биедээ үнэнч байдал нь Орос улстай эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг сонгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ШХАБ, ЕАЭБ болон ОХУ чухал үүрэг гүйцэтгэдэг бусад бүс нутгийн бүтэцтэй харилцах хүрээнд Монгол Улс хөгжлийн үр дүнтэй замаа олох боломжтой болно.