БНСУ-ын "КОСМЕ” группийн Монгол дахь төлөөлөгч "Сигма Монголиа” ХХК МҮХАҮТ-тай хамтран Монгол, БНСУ-ын технологи солилцооны уулзалтыг зохион байгуулаа. Энд БНСУ-ын түлш, эрчим хүч, хүнс хөдөө аж ахуй, барилга, мэдээллийн технологийн салбарын дэвшилтэт технологи бүхий 13 ААН оролцож, өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээгээ Монголын хувийн хэвшлийн 40 гаруй ААН-д танилцуулж технологи солилцооны чиглэлээр санал солилцов.
Өмнөд Солонгос улсын талаас оролцсон ААН-үүдээс өргөн хэрэглээний ахуйн цэвэрлэгээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "DBK Korea” болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "ACHIM”, мөн органик шингэн бордоо үйлдвэрлэгч "GSTS-1” ХХК Монголын аж ахуй нэгжүүдэд хамгийн эрэлттэй компаниуд байлаа.
Уулзалтын дүнд дотоодын хэд хэдэн ААН БНСУ-ын талаас оролцож буй төлөөлөгчидтэй цаашдын хамтын ажиллагааны талаар санамж бичиг байгуулахаар тохиролцов.