Урлаг, соёл, спортын үйл ажиллагааг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр нээх тухай Засгийн газрын шийдвэр ирэх сарын 1 буюу даваа гаргаас хэрэгжиж эхэллээ. Харин төрийн байгууллагуудыг Шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон билээ.
Тодруулбал, Засгийн газрын энэ сарын 27-ны хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан юм. Мөн үеэр гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон юм.
Коронавирусний эсрэг вакцины гуравдугаар буюу сэдээх тунг зорилтот бүлгийн 50 хувь хийлгэсэн тохиолдолд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын "улбар шар” түвшинг "шар” болгож бууруулах хэрэгтэйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр онцолж байсан юм.
Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69.3 хувь нь нэгдүгээр, 65.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин гуравдугаар тунг 18-аас дээш насныханд хийж буй бөгөөд 410 604 иргэн хамрагджээ.