Израил "COVID-19” цар тахал дэгдэж эхэлсэн 2020 оны гуравдугаар сараас хойш вакцинд хамрагдсан жуулчдыг анх удаа хилээрээ нэвтрүүлж эхэллээ. Даваа гаргийг хүртэл гадаадын иргэдийг тодорхой тохиолдлуудад л хилээр нэвтрүүлж байсан юм.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, энэ сарын 1-нээс эхлэн Израилд ирэхээсээ өмнөх хоёр долоо хоногийн дотор "улаан” буюу өвчлөл ихтэй орнуудад зорчоогүй иргэдийг хилээр нэвтрэхийг зөвшөөрнө. Зорчигчдын хувьд "Sinopharm”, "Sinovac”, "Moderna”, "Pfizer”, "Janssen”, "AstraZeneca”, "Covishield”, "SputniK-V” вакцины аль нэгийг хийлгэсэн байх ёстой.
Үүнээс гадна коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүс яамны системээр цахимаар баталгаажуулах боломжтой гэрчилгээтэй тохиолдолд Израил руу нэвтрэхийг зөвшөөрнө. Түүнчлэн зорчигч бүр 72 цагийн дотор өгсөн коронавирусний шинжилгээний хариугаа үзүүлж, хил нэвтрэх мэдүүлэг бөглөх шаардлагатай байна.
Мөн Эрүүл мэндийн яам зорчигчид зөвхөн "Ben Gurion” олон улсын нисэх буудлаар нэвтрэх ёстой гэдгийг мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ. Тийнхүү Израилд ирсэн бүх хүн нисэх буудалд коронавирусний шинжилгээг дахин өгч, хариуг нь гартал 24 цагийн хугацаанд тусгаарлагдах ажээ.