"Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр нийслэлийн Дэнжийн мянгын "Хүчит шонхор” захад ямааны мах малчдаас авах бөөний үнэ нь кг нь 6000-6300 төгрөг, жижиглэнгийн үнэ ястай нь 8000, цул нь 8500 төгрөгийн үнэтэй худалдаж байна. Хонины мах бөөний үнэ нь кг нь 6000-7800 төгрөг, жижиглэнгээр ястай нь 8000-8800 төгрөг, цул мах нь 9800 төгрөг байна.
Үхрийн мах бөөний үнээр 7000-9500 төгрөг, жижиглэнгээр ястай нь 10.000-11.000 төгрөг, цул мах 12.500-14.000 төгрөг байна. Адууны мах бөөний үнэ нь кг нь 5000-7000 төгрөг, бөөний үнээр 8500-9500 төгрөг байна.
Нийслэл дэх түүхий эдийн "Эмээлт” захад:
- Ямааны арьс ширхэг нь 14.000-16.000 төгрөг,
- Ноолуур кг нь 80.000 төгрөг,
- Ноос 1500-2000 төгрөг,
- Нэхий өлөнтэйгөө 5000 төгрөг,
- Үхрийн шир 5000 төгрөг,
- Адууны шир сүүлтэйгээ 8000 төгрөг,
- Дэл кг нь 7000 төгрөг,
- Сүүл ширхэг нь 6000 төгрөг, кг нь 8000 төгрөг,
- Цагаан шир 50.000 төгрөгийн үнэ ханштай байна.
Өвс тэжээлийн үнэ ханш:
- Хивэг 25 кг нь 16.500 төгрөг,
- 1 тонн нь 660.000 төгрөг,
- Хорголжин тэжээл 40 кг нь 29.480 төгрөг, 1 тонн нь 737.000 төгрөг байна.