Үндэсний урлагийн Их театр өвлийн үзвэрээ "Монголын Их хатад” бүжгэн жүжгээр нээнэ. Соёлын яамнаас зохион байгуулж буй "Соёлын бүтээлч үйлдвэрлэл” сарын аяны хүрээнд тус жүжгийг тоглох юм. Уг бүжгэн жүжгийг 2013 онд анх тайзнаа тавьжээ. Монголын түүхэнд домог болон үлдсэн 9 хатны тухай, тэдний түүхэн гавьяаг өгүүлсэн бүтээл юм.
Бүтээлийг тайзнаа тоглуулахаар УГЗ найруулагч Д.Баярбаатар, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, хөгжмийн найруулагч СТА М.Бирваа, бүжиг дэглээгч УГЖ А.Даваахүү болон СТА Х.Хашхүү нар ажиллаж байна. Бүжгэн жүжгийг Үндэсний урлагийн Их театрт энэ сарын 19-нд нээх юм.