Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 408 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 305-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.