"Манай улс ирэх онд болох Бээжингийн өвлийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэхээ мэдэгдээд буй орнуудтай нэгдэхгүй” гэж Францын Боловсрол, спортын сайд Жан-Мишель Бланкер пүрэв гарагт мэдэгджээ.
"Спортыг улс төрийн хөндлөнгийн оролцооноос аль болох хамгаалах ёстой. Ингэж чадахгүй бол ямар ч чиглэлд хэлбийж, бүх тэмцээн уралдааныг үгүй хийж болзошгүй” гэж Ж.Бланкер "BFMTV” телевизэд мэдээлсэн байна.
Францын Засгийн газар Бээжингийн Олимпод Спортын асуудал эрхэлсэн сайдын төлөөлөгч Роксана Марасинянюг, Паралимпын наадамд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Софи Клюзелийг илгээх ажээ.