Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов, тус улсын "Роснефть” компанийн Худалдаа, ложистик хариуцсан дэд ерөнхийлөгч О.К.Каримов, "Росгеологи” болон "Зарубежгеологи” ХК-ийн удирдлагуудтай уулзав. Уулзалтаар шатахууны тогтвортой нийлүүлэлт, тэсрэх бодисын хангамж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажилд хамтарсан судалгааны ажил хийх, туршлага судлах талаар санал солилцлоо.
Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын онгоц цэнэглэх, шатахуун хангамжийн байгууламжийг хамтран ашиглах талаар хоёр талын саналыг эцэслэж, харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав.
"Эрдэнэт” үйлдвэрт түшиглэн байгуулах үйлдвэр технологийн паркийг Оросын орчин үеийн техник хэрэгслийн оролцоотойгоор барих хүсэлт тавив.
ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууныг захиалгын дагуу тогтвортой гүйцэтгэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярьж тохиролцлоо. Мөн Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын онгоц цэнэглэх, шатахуун хангамжийн байгууламжийг хамтран ашиглах талаар хоёр талын саналыг эцэслэж, харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав. Газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай зарим техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, худалдан авах боломжийг судалж, хамтран ажиллах талаар хэлэлцлээ.