• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Д.Энхбадрах: 2020 оноос Дотоодын цэрэгт хугацаат цэргийн албатай болно

2020/01/07
Д.Энхбадрах: 2020 оноос Дотоодын цэрэгт хугацаат цэргийн албатай болно

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Захирагчийн хүний нөөц, соёл хүмүүжил хариуцсан орлогч Д.Энхбадрахтай ярилцлаа. Дотоодын цэргийн 05 дугаар анги нь өнгөрсөн долоо хоногт хугацаат цэрэг хүлээн авах "Цэргийн байр"-аа ашиглалтад оруулсан бөгөөд энэ үеэр түүнтэй хэдхэн хором ярилцсанаа хүргэж байна.

НЭГ. Хүн амынхаа амар тайван байдлын төлөө хамгийн сайн ажиллах ёстой гэсэн мэдрэмж байнга төрдөг

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дотоодын цэргийн 05 дугаар анги ирэх оноос Хугацаат цэргийн албатай болж байгаа гэсэн. Энэ талаар яриагаа эхлүүлье.

-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны мн/250 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Дотоодын цэргийн тухай хуулийг мөрдөж хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчийн байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн зургаан сард эхлүүлж сая ашиглалтад орлоо. Уг барилга нь цэргийн дотоод албаны дүрэм, зохион байгуулах зааварт нийцүүлэн баригдаж, 200-300 алба хаагчийг хүлээн авах боломжтой.

Дотоодын цэргийн байгууллага нь улсын онц чухал обьектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед болон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай үед зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох гэх мэт үүргийг гүйцэтгэдэг.

Хугацаат цэргийн алба хаагчдыг татсанаар хуулиар хүлээсэн үүргээ илүү өргөн цар хүрээнд хариуцлагатайгаар гүйцэтгэх нөхцөл боломж нэмэгдэнэ гэсэн үг юм.

Энэ дашрамд Монгол улсын Засгийн газар, Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулахад онцгой анхаарч, холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаад хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье.

-Таны хувьд 05 дугаар ангитай хэзээнээс ажил амьдралаа холбосон бэ?

-Манай удамд цэрэг цагдаагийн хүн байхгүй. Би бараг анхных нь байх. Миний хувьд багаасаа л цэргийн алба хаагч болно гэж боддог байсан. 1999 онд анх Цагдаагийн дээд сургуульд Дотоодын цэргийн байгууллага анхны мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэхэээр нэг анги авсан. Энэ ангид тэнцэж, өнөөдрийг хүртэл энэ мэргэжлээрээ ажиллаж байна даа. Сургуулиа төгсөөл анх 2003 оны 06 дугаар сард Дотоодын цэргийн 05 дугаар ангид салааны захирагчийн албан тушаалд томилогдож, 2003-2005 онд мөн ангидаа салааны захирагч, 2005-2008 он хүртэл тусгай салбарын захирагчийн орлогч албыг хашиж байсан. 2008-2009 хүртэл Дотоодын цэргийн 805 дугаар ангид Сургалт цэргийн албаны зохион байгуулалтын ахлах офицерийн албан тушаалд ажиллаж, 2009-2010 онд Дотоодын цэргийн штабт Хамгаалалт төлөвлөлтийн офицер, 2010-2012 онд 05 дугаар ангидаа ротын захирагч, Сургалтын албаны даргаар ажилласан. 2012-2014 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл мөн ангидаа захирагчийн хүний нөөц, соёл хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогч, 2014-2017 онд ЦЕГ-ийн Хамгаалалтын 2 дугаар газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, ингээд 2017 оны 10 дугаар сарын 26-нд Дотоодын цэргийн байгууллагыг дахин байгуулагдахад энэ ангидаа Захирагчийн Хүний нөөц, соёл хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогчоор өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Анх сургуулиа төгссөн сонсогч шууд 05 дугаар ангид хуваарилагдан ирэхдээ дотоодын цэргийн байгууллагыг төдийлөн сайн мэддэггүй байлаа. Тэгээд ажил дээр гараад харахад асар их үүрэг, хариуцлагатай байгууллага гэдгийг мэдэрсэн.

Хүн амынхаа амар тайван байдал, үндэсний аюулгүй байдлыг хангахын төлөө хамгийн сайн ажиллах ёстой гэсэн мэдрэмж байнга төрдөг. Энэ мэдрэмж одоо болтол арилаагүй шүү..

ХОЁР. Хүн хамгийн сайн сайхан байгаа газраа л удаан байдаг гэж би боддог

-Дотоодын цэргийн 05 дугаар анги цэргийн байгууллагууд дундаа өөрийн гэсэн гавьяа, түүхээрээ ялгардаг гэж байсан. Тодорхой ойлголт өгөхгүй юу?

-Манай анги бол их түүхийн гэрч гэж боддог. Өдгөөгөөс 97 жилийн өмнө Монгол оронд Ардын хувьсгал ялсны дараахан Их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар дотоодын хамгаалах газрын албан байр, гянданг хамгаалах хувьсгалын эсэргүү бослого, үймээн самууныг дарах, орон нутгийн засаг захиргааны өмч хөрөнгөд халдах дээрэм тонуултай тэмцэх зорилгоор 1922 оны 07 дугаар сарын 16 ны өдөр Ардын журамт цэргийн нэгдүгээр морин хорооноос 13 цэрэг, дайчдыг сонгон авч, тусгай тасгийн анх байгуулснаар ард түмнийхээ дунд "Одонт хороо” хэмээн алдаршсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн түүхэн замнал эхэлсэн байдаг. Одоо ч энэ замнал тасраагүй. Ангийн хамт олон маань бие биендээ хүндэтгэлтэй ханддаг. Тусархуу, ажил хэрэгч, бүтээлч хамт олон.

Аливаа ажлыг нэг сэтгэлээр нэг зүтгэлээр хийж бүтээдэг хамт олон байдаг. Энэ дашрамд Одонт хороонд мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагчид, удирдлагууд, дайчин баатарлаг түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууддаа шинэ оны мэндийг хүргэе.

-Энэ мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Өдөр бүр л энэ мэргэжлийн эзэн нь болж ажиллаж байгаадаа баяртай, бахархалтай байдаг. Хүн хамгийн сайн сайхан байгаа газраа л удаан байдаг гэж би боддог. Тиймээс ч өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Өнөөдөр миний хувьд ангийнхаа хэмжээнд хүний нөөц, соёл хүмүүжлийн ажлыг төлөвлөн зохион байгуулах ажлыг хариуцдаг. Энэ ч утгаараа алба хаагчдаа сургах, хугацаат цэргийн алба хаагчдыг эх оронч үзэлтэй, зөв хүн болгох, айл гэрийн зөв эзэн байж, зөв гэр бүл үүсгэх, улс орондоо хэрэгтэй сайн иргэн бие хүн болгон төлөвшүүлэхийн төлөө л ажиллаж байгаа. Тиймээс ч би энэ мэргэжилдээ хайртай. Миний хэлсэн нэг ч болтугай үг тухайн хүнд хүрсэн байгаасай, хийсэн нэг үйлдэл маань тухайн хүний амьдралд дэм болоосой гэж хүсдэг.

Өнгөрсөн хугацаанд салааны захирагч, ротын захирагчаар ажиллаж байхдаа 300 гаруй цэргийг хүмүүжүүлсэн байдаг юм. Тэдгээр цэргүүд маань өнөөдөр хүртэл "Сайн байна уу дэслэгчээ, ахлах дэслэгчээ, ахмадаа. Би таны цэрэг байна” гээд ёсолдог юм. Энэ бас л сайхан мэдрэмж шүү.

Сайхан залуусын нүднээс гал бадарч байхыг харах сайхан байдаг. Тэднийг харахаар өөрийн эрхгүй л цэргийн мэргэжлийг биширдэг.

-Албаа хааж байхад танд шантрах үе гарч байсан уу?

-Тийм үе ер нь байхгүй гэж хэлэхэд болно доо. Дөнгөж төгссөн хүнд бол их хэцүү л дээ. Тэр үедээ өөрийн дуртай сонгож хийж байгаа ажил учраас хэцүү үе эхэндээ байсан. Тэгэхдээ миний хувьд мэдэхгүй, чадахгүй зүйлээ мэдэхийн төлөө, үүнийгээ сурахын төлөө ахмад үеэсээ асууж, зөвлөмж зөвлөгөө авч үүнийгээ тодорхой хэмжээнд нь боловсруулж, албыг орчин үетэй эвцэлдүүлэн шинэлэг болгохын төлөө л ажилладаг. Ахмад үеэсээ суралцах гэдэг бол хамгийн чухал. Тэдний мэдлэг, чадварт итгэж болно. Одоо ч гэсэн ахмадуудаасаа суралцсаар л явна даа.

-Амжилттай яваа хүний ард сайн хань байдаг. Цэргийн ажлыг нь ойлгож тусалж дэмждэг ханийнхаа талаар товч танилцуулахгүй юу?

-Миний хувьд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Миний хань Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлэгт эмчээр ажилладаг. Цэргийн ахмад цолтой хүн байдаг. Цэрэг, цагдаагийн байгууллагын ажил, цаг наргүй, хүнд хэцүү шүү дээ. Энэ хугацаанд миний хань л намайг дэмжиж өдий зэрэгтэй явахад тусалж дэмжсэн. Хүүхдүүдээ өсгөх ажлыг би хийгээгүй, миний хань л хийсэн гэж хэлж болно доо. Энэ дашрамд ханьдаа хайртай шүү, үргэлж намайг ойлгож, миний түшиг тулгуур болж, урагшлах эрч хүчийг өгч байдаг чамдаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн хүүхдүүддээ хайртай шүү. Ийм сайхан эрүүл саруул өсч торниж байгаад баярлалаа гэж хэлмээр байна.

Эх сурвалж: ЦЕГУСХ

FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын зургаан зөрлөгийн барилга ирэх сарын 1-нд дуусна

2019/11/21

ТАНИЛЦ: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч “шүдгүй арслан” болж, Ерөнхий сайдад “бүх эрх мэдэл” шилжжээ

2019/11/21

Иракт амиа алдсан хүний тоо 300 давжээ

2019/11/11

Афганистанд террористууд цуврал халдлага үйлджээ

2018/01/25

ДУУРИЙН ДУУЧИН Ж.ХИШИГБАТЫГ ХИЛИЙН ЦЭРГИЙН ДУУ БҮЖГИЙН ЧУУЛГА ГОЦЛОЛ ДУУЧНААР УРЬЖЭЭ

2018/01/24
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola