• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Хятад улс 2021 оноос юуг онцлов?

2021/12/29

 

2021 он улиран одоход хэдхэн хоног үлдээд буй энэ цаг үед дэлхий дахин дотоод болон гадаадад болсон үйл явдлуудаа эргэн харж, онцлон дүгнэж байна. Хөрш Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллага болох "Хятадын Төв Радио, Телевиз” /China Media Group/ 2021 онд дотооддоо болсон үйл явдлуус дараах 10 үйл явдлыг онцолжээ.


1. Хятадын Коммунист Намын (ХКН)100 жилийн ой

2021 оны 7 дугаар сарын 1-нд ХКН 100 жилийн ойгоо сүр дуулиантайгаар тэмдэглэсэн билээ. ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга бөгөөд Хятад улсын дарга Ши Жиньпин намынхаа түүхт ойд зориулсан ёслолын үеэр үг хэлэхдээ "Хятад улс анхдугаар зууны зорилт буюу бүх талаараа цэцэглэн хөгжсөн чинээлэг дундаж давхарга бүхий нийгмийг цогцлоох зорилтоо биелүүллээ. Өөрөөр хэлбэл, бид үгээгүй ядуурлыг үндсээр нь устгасан түүхэн амжилтад хүрлээ. Одоо бид Хятад улсыг орчин үеийн аугаа социалист гүрэн болгох хоёрдугаар зууны зорилт руугаа орж байна” гэсэн юм.


2. Түүхэн тогтоол

ХКН-ын 19 дэх удаагийн сонгуулийн Төв хорооны  VI бүгд хурал 11 дүгээр сарын 8-11-нд Бээжин хотноо болсон. Уг хурлын үеэр ХКН өнгөрсөн 100 жилийн хугацаан дахь томоохон ололт амжилт, түүхэн туршлагаа нэгтгэн дүгнэж, Ши Жиньпиний улс төрийн байр суурийг бататгасан нэгэн түүхэн тогтоолыг баталсан юм. Уг түүхэн тогтоолд  "Нөхөр Ши Жиньпиний үндсэн байр суурийг намын Төв хороо болон намын "гол цөм” гэж тогтоож, Ши Жиньпинийг шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл баримтлалыг удирдан чиглүүлэгчээр тодорхойлж байна” гэжээ. ХКН 100 жилийн түүхэндээ ийм төрлийн гурав дахь тогтоолоо баталсан нь энэ билээ. Хамгийн анх 1945 онд буюу Мао Зэдуний үед Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайнд ялахаас өмнө ийм тогтоол баталж байсан бол 1981 онд буюу Дэн Сяопины үед өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсний дараа энэ төрлийн хоёр дахь тогтоолыг баталж байв.


Ингэснээр Ши Жиньпин нь байр суурь, нэр хүндийн хувьд Мао Зэдун болон Дэн Сяопинтай эн зэрэгцсэн гэсэн үг юм.


3. Хятад улс эдийн засгийн тогтвортой хөгжилд хүрэв

2021 он нь Хятадын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилт (2021-2025) болон орчин үеийн аугаа социалист орон болж хөгжих зорилтод хүрэх их аяллынх нь эхлэл учир Хятадын эдийн засгийн үзүүлэлт олон улсын анхаарлын төвд байна.


Албан ёсны статистик мэдээнээс үзвэл, 2021 эхний гурван улиралд тус улсын ДНБ 9.8 хувиар өссөнөөр эдийн засгаа 6 хувиар өсгөх зорилтыг хол давсан байна.


"COVID-19" цар тахлын улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, сэргэлт удаашралтай байгаа боловч Хятад улс цар тахлын сөрөг нөлөөнөөс хамгийн түрүүнд гарч чадсан улс болж, эдийн засаг нь тогтвортой тэлж, улмаар дэлхийн эдийн засгийн сэргэлтэд түлхэц болж байна гэж шинжээчид дүгнэж байна.


4. Ардын ардчиллыг бэхжүүлэхүй

Ардын их хурлын тогтолцоог хөхүүлэн дэмжиж, илүү боловсронгуй болгох, ард иргэдийн дундах ардчиллыг бүх талаар тасралтгүй сайжруулахаа Ши Жиньпин 10 дугаар сарын 13-14-нд Бээжин хотноо болсон ХКН-ын Төв хорооны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ажлын хурлын үеэр онцлов.


Тэрбээр хэлэхдээ, "Ардын их хурлын тогтолцоо бол Хятадын ард түмний дунд ардчиллыг бүхэлд нь хэрэгжүүлэх чухал институцийн хэрэгсэл юм. Аливаа улс орон тогтолцооны хувьд тогтвортой бөгөөд хүчирхэг байж чадвал тухайн улс орон тогтвортой бөгөөд хүчирхэг байж чадна” гэжээ.


5. Нүүрстөрөгчийн төвийг сахисан улс болох удирдамж гаргав

Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргил үеийг 2030 оноос өмнө дуусгавар болгож, 2060 оноос өмнө нүүрстөрөгчийн төвийг сахисан улс болох зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн удирдамжийг ХКН-ын Төв хороо болон Төрийн Зөвлөл 10 дугаар сарын 24-нд гаргав.


2025 он гэхэд тус улс "ногоон" буюу байгаль орчинд ээлтэй, нүүрстөрөгч багатай эдийн засгийн тогтолцоог бий болгож, гол салбаруудын эрчим хүч ашиглалтын үр ашгийг эрс сайжруулна гэж уг удирдамжид тусгажээ.


Харин 2030 он гэхэд нийгэм, эдийн засгийн хөгжлийн "ногоон” шилжилтийн үр дүн гарч, эрчим хүч хэрэглэдэг гол салбаруудын эрчим хүчний ашиглалтын үр ашиг олон улсын дэвшилтэт стандартад хүрнэ гэжээ.


Тэгвэл 2060 он гэхэд ногоон, нүүрстөрөгч багатай эдийн засгийн тогтолцоо болон  цэвэр, аюулгүй бөгөөд үр ашигтай эрчим хүчний тогтолцоог бүрэн бүрдүүлсэн байх ажээ.


6. Үр тарианы гарц нь түүхэн дээд хэмжээнд хүрэв

Хятад улс энэ онд дахин арвин ургац авч, үр тарианы гарц өмнөх оныхоос 2 хувиар нэмэгдлээ гэж тус улсын Үндэсний статистикийн товчоо 12 дугаар сарын 6-нд мэдэгджээ.


Хятадын үр тарианы гарц 2021 онд өнгөрсөн оныхоосоо 13.4 сая тонноор нэмэгдэн 683 сая тоннд хүрсэн байна. Ингэснээр тус улсын үр тарианы гарц долоо дахь жилдээ 650 сая тонноос давсан байна.


Арвин их үр тариа хураан авснаараа 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөг (2021-2025 он) сайнаар эхлүүлж, өндөр чанартай хөгжилд хүрэх бат бөх суурийг тавилаа гэж тус улсын эрх баригчид үзэж байна.


7. Хятад улс дэлхийн хамгийн олон хүн амтай улс хэвээр байна

Хятад улс 7 дахь удаагийн хүн амын тооллогын дүнгээ 2021 оны тавдугаар сарын 11-нд танилцуулсан. Хятадын Үндэсний статистикийн товчооноос мэдээлснээр, Хятадын эх газрын хүн ам тогтвортой өсөн 2020 оны эцсийн байдлаар 1.41178 тэрбумд хүрчээ. Энэ нь 2010 оныхоос 5.38 хувиар өссөн үзүүлэлт аж. Ингэснээр Хятад улс нь манай гаргийн хамгийн олон хүн амтай улс хэвээр байна. Хятадын хүн ам дэлхийн нийт хүн амын 18 орчим хувийг эзэлж байна.


8. Хятад улс сансрын станцынхаа үндсэн модулийг хөөргөв

Энэ оны 4 дүгээр сарын 29-нд Хятад улс "Тяньхэ” хэмээх сансрын станцынхаа үндсэн модулийг тойрог замд гаргаснаар ирэх оны эцэс гэхэд өөрийн сансрын станцын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах зорилтод хүрэх ажлаа эрчимжүүллээ.


Үндсэн модулийг амжилттай хөөргөсөн нь Хятадын сансрын станцын бүтээн байгуулалт бүрэн хэрэгжих шатанд орсныг илтгэн харуулж, цаашдын зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэх бат бөх суурийг тавьж өглөө гэж тус улсын дарга Ши Жиньпин баяр захидалдаа онцолсон юм.


Гурван хүний бүрэлдэхүүнтэй "Шэньжоу-12” сансрын хөлгийг зургадугаар сарын 17-нд тус улсын сансрын станцын үндсэн модуль "Тяньхэ” руу амжилттай нэвтрүүлснээр сансрын станцад хятад хүмүүс анх удаагаа нэвтэрсэн түүхэн үйл явдал болжээ.


9. "Нэг улс, хоёр тогтолцоо” зарчмын хүрээнд хийсэн Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгууль

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн Хууль тогтоох зөвлөл  нь долоо дахь удаагийн сонгуулиа 12 дугаар сард хийж, зөвлөлийн 90 гишүүнээ сонгосон юм. Энэ нь Хонконгийн хувьд сонгуулийн тогтолцоогоо шинэчилснээс хойших анхны сонгууль гэдгээрээ онцлогтой байв.


Мөн энэхүү сонгууль нь Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсаны дараа Хонконгийг хуулийн дагуу удирдаж байгаа Хятадын төв засгийн газрын хувьд бас нэгэн томоохон алхам болж, "Нэг улс, хоёр тогтолцоо” зарчмын хэрэгжилтийн чухал илрэл болсон гэж Хятадын шинжээчид үзэж байна.


10. "Хуавэй” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоу эх орондоо буцаж ирэв

"Хуавэй” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоу аж үйлдвэрийн тагнуул хийсэн, Иранд авсан АНУ-ын хоригийг зөрчсөн зэрэг хэрэгт буруутгагдан Канад улсад гурван жил орчим цагдан хоригдсоны эцэст есдүгээр сарын 25-ны шөнө Хятадад буцаж ирэв.


Мэн Ваньжоуг буцаж ирсний дараа Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдэл хийхдээ "Мэн Ваньжоуг зохиомол, хилс хэрэгт буруутгаж, дур зоргоороо цагдан хорьсон. ХКН болон Засгийн газрын уйгагүй хүчин чармайлт, Бүх Хятадын ард түмний дэмжлэгийн ачаар Мэн Ваньжоу эх орондоо эсэн мэнд эргэн ирлээ. Энэ нь ХКН-ын удирдлага дор хүчирхэг Хятад улс иргэн бүрээ дэмжин хамгаалж чадаж буйн нэгэн тод илрэл боллоо. Хятадын хөгжил дэвшлийг хэн ч, ямар ч хүчин саатуулж, сааруулж чадахгүй!” гэсэн юм.

 
FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

БНХАУ, НҮБ хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин чармайлт гаргана

2021/10/26

"Хятад улсын ядуурлаас ангижруулах амжилтын тухай” гэрэл зургийн үзэсгэлэн

2021/01/05

АНУ дахь Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнуудын тоог бууруулна

2020/03/03

АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээ үр дүнтэй болжээ

2019/01/10
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola