Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр манлайлан ажилласан "Хамтарсан баг”-уудыг шагнаж урамшууллаа.
Нийслэлийн хэмжээнд 171 хамтарсан баг гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Эдгээр багаас үйл ажиллагаагаараа тэргүүлсэн 35 багийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шагнаж, урамшууллаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга, НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат нар гардуулсан юм.
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2021 онд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Хэсгийн байцаагч нарт 31 компьютер, 20 принтер худалдан авах санхүүжилт олгов. Мөн Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албатай хамтран Хамтарсан багийн үйл ажиллааг дэмжин, сар бүр үйл ажиллагааны зардлыг олгон ажиллажээ.