Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 45 ХК-ийн 2.9 сая ширхэг хувьцааг 2,110,223,214.67 төгрөгийн үнийн дүнтэй арилжлаа. Өнөөдрийн арилжаагаар 22 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурч, 4 компанийн хувьцаа ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Монноос" (MNS+15.00%), "Хай би ойл" (HBO+14.99%) болон "Мандал говь импэкс" ХК (MNG+14.23%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөв. Харин "Авто импекс" (AOI-15.00%), "Нэхээсгүй эдлэл" (NXE-14.72%) болон "Ремикон" ХК (RMC-7.10%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн 48,059 ширхэг нэгж эрхийг 24.3 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 1.31 хувиар өсөж, 44119.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,061,981,727,045.91 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.