Сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гараг бүр 9.00-17.00 цагийн хооронд иргэдэд утсаар хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна.
НЗДТГ-аас "Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг юм.
Энэ сарын өдөрлөг өнөөдөр 9.00-17.00 цагт үргэлжилнэ. Иймд иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм.