Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Тахько” ХК-ийн ТУЗ тус компанийн өнгөрсөн оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 108 төгрөг буюу нийт 128.5 сая төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2022 оны 5 дугаар сарын 1-ний дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) дэх хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар боллоо.
"Тахько" нь Монгол Улсад анхны Оёдлын артелийг 1931 онд Улаанбаатар хотод байгуулж тулгын чулуугаа тавьж байсан компани юм. Өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн түрээс, үйлчилгээ, гадаад дотоод худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлж, сүүлийн жилүүдэд хүлэмжийн хийн томоохон төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.