"Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын анхны алтан медалийг Норвегийн гүйлтийн цанын тамирчин Тереза Йохауг хүртлээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн скиатлоны 15 км-ын ангилалд түрүүлжээ.
"Ванкувер-2010” Олимпын алтан медальт Т.Йохауг 44:13.7 минутад барианд орсон амжилт үзүүлсэн байна. Дэлхийн аваргаар олон удаа шалгарсан тэрбээр 2018 оны Пёнчаны Олимпыг допингийн асуудлын улмаас өнжиж байжээ.
Түүний араас ОХУ-ын Олимпын хорооны тамирчин Наталья Непряева 30.2 секундээр удаалж, мөнгөн медалийн эзнээр /44:43.9/ тодорсон бол Австрийн тамирчин Тереза Штадлобер /44:44.2/ хүрэл медалийн болзол хангажээ.
Харин Олимпын гурван удаагийн аварга, Шведийн тамирчин Шарлотта Калла 19 дүгээрт барианд орсон байна.