Зоогийн газар, зочид буудлын "Shift4 Payments” төлбөрийн үйлчилгээг эзэмшдэг тэрбумтан Жаред Айзекмэн "SpaceX”-ийн сансрын хөлгөөр сансарт аялах дахин гурван нислэг захиалсан байна. Тэрбумтан энэ талаараа даваа гарагт "The Washington Post" сонинд ярилцлага өгөхдөө дурджээ.
Айзекмэний ярьснаар, эхний нислэг энэ оны эцэс гэхэд болох аж. Харин гурав дахь нислэг нь "SpaceX” компанийн бүтээж буй "Starship” сансрын хөлгөөр хийх анхны жолоодлогот нислэг болж магадгүй байна. Тэрбумтан зардлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эхний нислэгийг Айзекмэн өөрөө гүйцэтгэх бөгөөд командлагч нь АНУ-ын Агаарын цэргийн хүчний нисэгч асан Скотт Потит, сансрын нисэгчдийг нислэгт бэлтгэдэг "SpaceX”-ийн тэргүүлэх хоёр инженер Сара Гиллис, Анна Менон нар байх аж.
2021 оны есдүгээрр сарын 16-19-ний өдрүүдэд "SpaceX”-ийн "Crew Dragon” хөлгөөр сансар судлалын түүхэнд анх удаа зөвхөн мэргэжлийн бус сансрын нисэгчдээс бүрдсэн баг тойрог замд нислэг үйлдсэн билээ. Энэхүү нислэгийн багт Айзекмэн (хөлгийн командлагчийн үүргийг гүйцэтгэсэн), "Lockheed Martin” корпорацын ажилтан Кристофер Семброски, геологийн профессор Сайен Проктор, Мемфис хотын хүүхдийн эмнэлгийн эмч Хейли Арсено нар багтсан юм.