Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Европын чиглэлийн нислэгээ өргөжүүлэн Истанбул хот руу Боинг 767-300ER агаарын хөлгөөр шууд нислэг хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна.
Турк улсын эдийн засаг, соёл, түүхт үйл явдлын төв хот хэмээгддэг Истанбул хот руу аялах шууд нислэг нь 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн лхагва гарагт хийхээр болжээ. Тус аяллын үргэлжлэх хугацаа Улаанбаатар хотоос 9 цаг орчим шууд нислэг үйлдэж Истанбул хотын нисэх буудалд газардах юм.
Ташрамд дуулгахад, нислэгийн суудал хязгаартай тул уг аяллаар зорчихыг хүсэгчид эрт захиалгаа өгөхийг МИАТ ТӨХК-иас мэдээлж байна.