Турк улсын Анталья хотноо 4 дүгээр сарын 1-3-нд болох Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал "Анталья-Их дуулга-2022” тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулна.
Монголын шигшээ багаас 18 жүдоч оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Б.Сүхбат, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д С.Моллаи, Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Э.Мөнхжаргал нарын 12 тамирчин өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д Ц.Энхчимэг, +78 кг-д А.Адьяасүрэн нарын 6 бөх хүчээ сорино. Дасгалжуулагчаар М.Бундмаа, П.Нямлхагва нар ажиллана.
Тус тэмцээнд 4 тивийн 67 орны 564 /эрэгтэй 336, эмэгтэй 228/ жүдоч хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.