Их Британийн хатан хаан II Элизавета хаан сэнтийд заларсны цагаан алтан ойн баярт зориулан Букингемийн ордны өмнө зохион байгуулсан тоглолтыг "BBC One” сувгаар 12 сая орчим хүн үзэж сонирхжээ.
Энэхүү тоглолтод Диана Росс, Жорж Эзра болон "Queen”, "Elbow” хамтлаг тэргүүтэй алдартнууд оролцсон бөгөөд "BBC”-гийн энэ оны хамгийн олон үзэгчийг /13.4 сая/ татаж чадсан нэвтрүүлэг болжээ.
Бямба гаргийн орой болсон тоглолтын үеэр хунтайж Чарльз, Уилльям нар мөн үг хэлж, хатан хаанд хаан сэнтийд заларсны түүхэн 70 жилийг ойг тохиолдуулан хүндэтгэл илэрхийлсэн байна.
Ингэснээр тоглолт өнгөрсөн 12 дугаар сард болсон "Strictly Come Dancing” бүжгийн шоуны эцсийн дугаар /11 сая үзэгч/, өнгөрсөн сарын "Eurovision” дууны тэмцээн /дунджаар 9 сая үзэгч/ зэрэг томоохон үйл ажиллагааны үзэгчдийн тоог давсан бол хатан хааны зул сарын баярын мэндчилгээг 8.96 сая хүн үзжээ.
Нас дээр гарсантай холбоотойгоор ойрын саруудад хол явах зэрэгт бэрхшээл тулгарах болсон хатан хаан II Элизаветагийн хувьд тоглолтыг биечлэн үзээгүй бөгөөд түүнийг Паддингтон баавгайтай хамт ширээнд суун цай ууж буйг харуулсан дүрс бичлэгээр тоглолт эхэлсэн байна.