Монголын Хөрөнгийн биржид 36 ХК-ийн 398,262 ширхэг хувьцааг 149,697,939 төгрөгөөр арилжив. 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 22 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
"Шарын гол" (SHG+9.47%), "Ард кредит ББСБ" (ADB+3.54%) болон "Монгол Базальт" (MBW +2.39%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" (UYN -11.61%), "Баянгол зочид буудал" (BNG -9.74%) болон "АПУ" (APU-9.06%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 41,879 ширхэг нэгж эрхийг 11,981,455 төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 66 ширхэг үнэт цаасыг 7.3 сая төгрөгөөр тус тус арилжлаа. ТOП-20 индекс 2.64 хувиар буурч, 33,362.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,719,405,765,277 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.