"Катар-2022" хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ энэ оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18-ны хооронд зохион байгуулагдана.
Ойрхи Дорнодод анх удаа зохион байгуулагдах хөл бөмбөгийн хамгийн том тэмцээнд 32 баг оролцох эрхтэй болсон бөгөөд Катарын шигшээ баг анх удаа ДАШТ-д оролцоно.
Харин Бразилын шигшээ баг ДАШТ-д 21 дэх удаагаа оролцох эрхээ авснаар энэ удаагийн тэмцээнд оролцох шигшээ багуудын дундаа тэргүүлж байна.
ДАШТ-ий нээлтийн тоглолт 2022 оны 11 дүгээр сарын 21-нд, аваргын төлөөх тоглолт 12 дугаар сарын 18-нд Катарын хамгийн том буюу 80 мянган үзэгчийн суудалтай "Lusail" цэнгэлдэх хүрээлэнд болно.
Энэхүү тэмцээнийг Катарын найман цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Зохион байгуулагч Катар улс нь тэмцээнд зориулж долоон цэнгэлдэх хүрээлэнг шинээр бүтээн байгуулсан байна.