Английн хөл бөмбөгийн шигшээ баг 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ урьдчилсан шатны наймдугаар тойргийн тоглолтод Унгарын багтай 1:1 онооны харьцаатай тэнцлээ. Тоглолт Лондон хотын "Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болжээ.
Английн шигшээ багаас хамгаалагч Жон Стоунз тоглолтын 37 дахь минутад гоол оруулсан бол Унгарын шигшээ багийн гоолыг хагас хамгаалагч Роланд Шаллаи 24 дэх минутад торгуулийн цэгээс хийсэн байна.
Англичууд найман тоглолтын дараа 20 оноотой хүснэгтийн эхний байрыг эзэлж байна. Харин польшууд хоёрдугаарт (17), албаничууд гуравдугаарт (15), Унгарын шигшээ баг дөрөвдүгээрт (11), андоррачууд тавдугаарт (6), Сан-Мариногийн шигшээ баг (0) хамгийн сүүлд жагсаж байна.