"Тал нутгийн Монгол 2022” олон улсын марафон гүйлтийн 25 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 11-ний өдөр Хүй долоон худагт болно.
Монгол соёл, ёс заншлыг сурталчилж, хөнгөн атлетикийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилготой тус тэмцээнд жил бүр гадаад, дотоодын 3000 гаруй хүн оролцдог.
Энэ удаагийн марафон Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болох ба тэмцээний үеэр соёл, урлаг, нийтийн үйлчилгээ, мэдээлэл сурталчилгааны олон талт үйл ажиллагаа өрнөх аж.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын хөнгөн атлетикийн холбоо, ерөнхий Ивээн тэтгэгчээр "Мобиком” корпорац хамтран ажиллаж байна.
Гэр бүл, байгууллага хамт олон, найз нөхдийн хамтаар өдрийг спортлог өнгөрөөх "Тал нутгийн Монгол 2022” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд оролцохыг МҮОХ-ноос урилаа.
Хэзээ: 2022.09.11-ний өдрийн 10:00 цагт
Хаана: Хүй долоо худагт
Хураамж: 20,000₮
Бүртгэл: Спортын төв ордон, хойд жигүүр, 305 тоот
Нас, ангилал: Өсвөр үе, Насанд хүрэгчид, Ахмад, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
Тэмцээний зай төрөл:
- 14 хүртэлх насны охид, хөвгүүд - 3км
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд - 3 км
- 15-17 хүртэлх насны охид, хөвгүүд - 5км
- 50-59 насны эрэгтэй, эмэгтэй - 3км
- 60-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй - 3 км
- Насанд хүрэгчид - 5км, 10км, 21км
Холбоо барих: 9904 0530