Монтэ Роза сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт амжилттай болж өндөрлөлөө. Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн-д зохиогдсон "Хамтын сайн үйлс" хичээлийн сэдвтйн хүрээнд тус сургуулийн 1100 гаруй сурагчид 20.000 төгрөгийн тасалбар худалдан авч 24.000.000 сая төгрөгийг амжилттай цуглуулж "Ид шидийн орон"-д хандивлалаа.Cайн үйлсийн аяныг хамтран зохион байгуулсан Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн удирдлагууд болон нийт хамт олонд сургуулийнхаа нийт сурагчид болон эцэг эх , багш , ажилчдынхаа өмнөөс талархснаа илэрхийлжээ. Тус сургуулийн хамт олонд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.