Энэ жил Дорноговь аймгийн ихэнх нутгаар цасгүй дулаахан өвөл болох төлөвтэй байна. Гэхдээ хахир өвлийн эрсдлээс үүдэж Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумд бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг хүнсэнд буюу зах зээлд нийлүүлэх ажил өрнөж буй.
Хэнтий аймгийн мал мах бэлтгэдэг хоёр аж ахуй нэгжтэй хамтран мах бэлтгэх ажлыг зохион байгуулж хонийг 5500, адуу 4500, ямааг 4000 төгрөгөөр худалдан авч байна. Мөн Аймгийн төв дээр "Суман зурхай” ХХК үхрийн махыг 8000 төгрөгөөр худалдан авч байгаа юм.