Улаанбатар хот болон төв суурин газруудад хавар болохоор мах үнэд ордог. Үнийг тэнцвэржүүлэхийн тулд ХХААХҮЯ зохион байгуулж нөөцийн мах бэлтгэдэг. Бэлтгэдэг гэдгийн хувьд өөрөө бэлтгэгч биш. Харин бололцоотой аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг. Энэ жил нөөцийн мах эртхудалдаа(3 дугаар сарын 9)-нд гарлаа. Гэхдээ үхрийн мах 7,700 төгрөг, хонины мах 6,700 төгрөг, ямааны мах 6,200 төгрөгөөр худалдаалж байна. Тэгвэл нөөцийн мах өнгөрсөн хавар 4 дүгээр сарын 15-нд худалдаанд гарсан. Үнийн хувьд үхрийн мах 7,200 төгрөг, хонины мах 6,000 төгрөг ямааны мах 5,500 төгрөг байжээ.
Нөөцийн мах энэ жил эртхудалдаа(хөл хорио тогтооссон тул)-нд гарлаа. Үнийн хувьд 500-700 төгрөгөөр өсжээ. Энэ бол үнийн өсөлт гэхээс илүүтэй мөнгөний инфиляцтай холбоотой биз ээ. Махны үнэ хэвийн хэмжээнд хадгалагджээ гэж үзэж болно. Аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр мах бэлтгэдэг. Харин төр бэлтгэсэн махны үнийн зөрүүг олгодог. Нэг үгээр хэлбэл банкны зээлээр мах бэлтгэлээ гэж үзэхэд зээлийн хүүг нь төлдөг байх жишээтэй. Харин тухайн аж ахуйн нэгж нь бусад зардлаа шингээж махны үнийг тогтоодог.
Махны нөөцийн тоо хэмжээ 2020 онд өмнөх жилээс өссөнүзүүлэлттэйбайна. Нэг жилийн өмнө нөөцийн мах 4,000 тн бэлтгэсэн. Харин 2020 оны хаврын нөөцийн махыг 20,000 тн байхаар төлөвлөсөн. Гэхдээ эхний ээлжинд 12,000 тн мах нөөцөлсөн байна. Нөөцийг 10,000 тн-оор өсгөх боломжтой гэж ХХААХҮ-ийн сайд анх мэдэгдсэн(3 дугаар сарын 12-ны өдөр)юм.
Улсын хэмжээнд 60 гаруй аж ахуйн нэгж экспортлох зорилгоор 12,000 тн мах бэлтгэжээ. Гэвч олон улсын итгэмжлэгдсэн үйлдвэрт бэлтгээгүйн улмаас экспортлох боломжгүй болжээ. Түүнийг дотоодын зах зээлд нийлүүлэх замаар нөөцийн махыг өсгөх боломжтой гэж үзэж байна.Болж өнгөрсөн үйл явдлаас харвал нөөцийн мах бэлтгэнэ гэдэг нь зөвхөн мах зоорилох асуудал биш юм. Зах зээлийг хамгаалах, махны экспортыг олон улсын жишигт хүргэх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг аж.
Зах зээлд өдөрт 100 тн, сард 3,000 тн нөөцийн мах нийлүүлэхэд Нийслэлийн энэ хаврын хэрэгцээ хангагдана гэж тооцжээ. Харин 2019 оны хавар нөөцийн махны хэрэгцээний 60-70 хувийг нийлүүлсэн тул хүрэлцээ муу байсан. Мах нөөцлөлт энэ жил гурав дахин болон түүнээс дээш нэмэгдэх тул өнгөрсөн хаврынх шиг хомсдол үүсэхгүй гэж хэлж болно. Гэхдээ тогтвортой, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах гарцаагүй шаардлага тулгарч байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн хувьд одоогоор 279 дэлгүүрт нөөцийн махыг борлуулж байна. Хүн хэрэгцээнийхээ хэр(өдөр тутмын)-ээр аваад байхад, нөөцийн махны хүрэлцээ хэвийн байх боломжийг бүрдүүлжээ.
Нөөцийн мах хүрэлцээтэй байх нь зах зээл дээр шинэ махны үнэ хөөрөгдөхгүй байх сайн талтай гэж иргэд ярьж байна. Хархорин зах дээр үхрийн шинэ мах 9,000-11,000 төгрөг, хонины мах 9,500-10,300 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.Тиймээс энэ жил махны үнийн хөөрөгдөл үүсэхгүй гэж хэлэхэд хилстэхгүй биз ээ.