Татварын ерөнхий газраас Монгол улсын шилдэг татвар төлөгчийг жил бүр шалгаруулдаг. Тэгвэл "Юнител", "Юнивишн" ХХК 2022 онд хамгийн их татвар төлсөн компаниар шалгарлаа. Тус компаниуд мөн хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж, татвараа цаг хугацаанд нь төлж, үнэн зөвөөр тайлагнан, хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгааг онцлон Монголын татварын албанаас бизнес скоринг оноогоор дүгнэж, А үнэлгээ өглөө.

2022 онд "Юнител" группийн хэмжээнд улсын төсөвт 99 тэрбум төгрөгийн татвар төлж, дотоодын 2000 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнээс 87 тэрбум төгрөгийн худалдан авалт хийн дэмжиж ажилласан байна. Энэ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийгмийн сайн сайхны төлөө зориулагдан, дараа дараагийн шинэ технологийг нэвтрүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, бүтээн байгуулалтад томоохон хөрөнгө оруулалт болж байгаа гэдэгт итгэлтэй.
