Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2024 оны 02-р сарын 23-ны 20 цагаас 02-р сарын 24-ний 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт цас орохгүй.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -39...-44 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -31...-36 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -26...-31 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -20...-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -18...-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.
2024 оны 02 дугаар сарын 25-наас 2024 оны 02 дугаар сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд зүүн хагаст, 28-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -23...-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -3...-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.