• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Б.БАТЦООЖ: Дутуу төрсөн ураг буюу “Тэгри Чину”

2024/06/23

 

Б.БАТЦООЖ: Дутуу төрсөн ураг буюу “Тэгри Чину” 

 

Б.Батцоож

Урлагийн олон төрлийг ойлгож мэдрэх нь олон зүйлийг олж харах боломжийг олгодог. Хүн төрөлхтөн эрт үеэс өнөөг хүртэл хэдэн арван дайн тулаан, өвчин тахал, нийгмийн өөрчлөлтийг үзсэн ч энэ хугацаанд бүтээсэн үнэт зүйл бол урлаг юм. Чухам урлаг л бидэнд араатан амьтдаас ялгарах боломжийг олгожээ. Уран зураг, утга зохиол, кино урлаг гэх мэт урлагийн бүхий л төрөл хүн ёсны зан суртахуун, оюун санааны төлөвшлийг хүн төрөлхтөнд өгсөөр ирсэн. Балар эртний хүй нэгдлээс тахилга зан үйл, хадны сүг зураг зэрэг ахуйгаас урлаг үүсэж өнөөг хүрэхдээ хэд хэдэн төрөлд хуваагдан олон олон урсгал чиглэлээр хөгжжээ.

Дундад зууны үеэс хүн төрөлхтөнд нээгдсэн нэг ертөнц бол кино урлаг юм. Кино урлаг бидэнд урлагийг өөрөөр мэдрэх, ондоогоор сэтгэх шинэ ертөнцийг олгож байдаг. Нэг ёсондоо кино урлаг бол бүх урлагийн нийлэмж юм .

Харин манай улсын үзэгчдийн хувьд кино урлагтай танилцаад бараг нэгэн зууны нүүрийг үзэх гэж байна. Кино урлагийн хөгжил манай улсад ямар түвшинд байгаа вэ? гэдгийг анхаарах болжээ.

Орчин үеийн монгол кино ба зохиолын мухардал

Гол сэдвээ хөндөхөөсөө урьтаж өнөөгийн кино урлагийн талаар товч сийрүүлэх нь зүйтэй болов уу. Өнгөрөгч зуунд бүтээгдсэн кинонууд бол монгол киноны очир эрдэнэ билээ. Тэдгээр кинонууд тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал цаг үеэс хамаарч улс төрийн үзэл санаа илрэх ч гэлээ илүү зүйл нэг ч үгүй. Хэлэх үг хийх үйлдэл бүр нь утга өгүүлдэг. Социализмын үеийн үзэл санаа зарим кинонд туссан ч зохиол, найруулга, хөгжим гээд сайшаах зүйл тун олон байдаг нь төр засгаас анхаарал хандуулж, тодорхой түвшний стандарт тавьдаг байсантай холбоотой болов уу. Нэмээд хэлэхэд жүжигчдийн ур чадвар, дүр бүтээсэн байдал гайхамшигтай. Алтан үеийн кинонууд одоо ч үнэ цэнээ алдахгүй байгаа нь ямархан хэмжээний бүтээлүүд вэ? гэдгийг бэлхнээ харуулж байна. Харин орчин үеийн кино урлаг энэ хэмжээнд хүрч байгаа юу? гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ ч утгаараа урлагт шүүмж үгүй бол хөгжил үгүй.

Ерээд он гарснаас хойш төр засгийн бодлого энэ салбарыг орхисон. Энэ үеэс л урлагийн үнэт зүйлээ алдаж дутуу төрсөн ураг шиг кино олширсон нь нууц биш. Зохиол, найруулга дутуу, кино нэртэй кинонцорууд энэ салбарын нэр хүндийг сүүлийн гучаад жил газарт унагасан. Олон улсын кино наадмуудаас шагнал авсан хэд хэдэн кинонууд гарсан нь нь сайн хэрэг. Гэвч урлагийн хэмжүүрийг шагналаар үнэлэх нь өрөөсгөл ойлголт. Гэхдээ сайн гээд хэлчхээр хэд хэдэн бүтээлүүд байгаа хэлэх хэрэгтэй.

Хөгжиж өгдөггүй инээдмийн кинонууд хэдэн арваараа гарсаар...

Нөгөө л улиг болсон хөгшин залуу, баян ядуу, хөдөө хотын ялгааг өгүүлэх зохиолгүй амьдралгүй наад захын логикгүй кинонууд хийгдсээр. Дээрээс нь хүний эрхийн мэдрэмжгүй гэдгийг хэлэх нь зүйтэй.

Дэмжлэггүйдээ юу сэтгэл дутдаг уу? бид түүхэн кино хийж чаддаггүй.

Өнгөрсөн үеийн түүхээрээ дэлхийд гайхуулах дуртай монгол түмэн түүхэн кино тун цөөн. Харин өөрсдийн гэх түүх бидний дэргэд балчирдам Солонгос улсын түүхэн кино дэлхийд алдаршиж байна. Тэгтэл бид бусдад гайхуулж ярихаас хэтрэхгүй түүхээ үр хойчдоо хэрхэн үлдээх билээ. "Казакын хаант улс" гэх түүхийг илт гуйвуулсан киног хүүхэд багачууддаа үзүүлсээр л. Энэ бол эмгэнэл. Гэхдээ өөрсдөө хийж чадахгүйгээс хойш яалтай. Ядаж л "Тэгри Чину" ч билүү юу билээ нэрнээсээ эхлээд алдаа дагуулсан кино хиймээргүй л байгаа юм. Энэ киноны тухайд зураглал, жүжигчид, хөгжим, нүүр хувиргалт гээд сайшаах зүйл байх ч гэлээ зохиол, хэл найруулга, логик уялдаа холбоо гээд шүүмжлэх зүйл нь даана ч олон.

Агуулгаас давсан хэлбэр буюу зохиолоосоо илүү найруулга

Хийморь, Аав, Яллагч, Үргээлэг зэрэг киногоороо хэдийн танигдсан жүжигчин О.Эрдэнэбилэг найруулсан учраас кино төрхөнд нь бага ч гэсэн оруулжээ. Нэг ёсондоо муу зохиолыг аварсан. Хийморь, Аав зэрэг кинонууд түүний чадварыг олонд таниулсан. Жижиг жижиг деталуудад анхаарах байдал болоод уламжлат сэрэхүйг шингээдгээрээ онцлогтой. Хийморь кинонд олон адууг хураахаас эхлээд байгалийн зураглал, сцен хоорондын шилжилт, өвөрмөц шийдлүүдийг зоригтойгоор хийж чаддаг нь түүний онцлог. Энэ кинонд ч мөн адил Агтчидын адуун сүрэг, цаст өндөр уулс, эгц хадан цохиод, хөвч хангай гээд байгалийн зураглал зэргийг маш сайн хослуулжээ. Үүнээс гадна жүжигчдийн зэр зэвсэг, тахилга тайлгын үеийн шийдэл өөрийн эрхгүй анхаарал татаж байлаа.Мөн бэлгэдлийн болон зүүд зөнгийн тухай өвөрмөц зураглал дүрслэл, тахилга зан үйлийн шинэлэг шийдэл гээд онцолж болохуйц зүйлс олон байсан хэдий ч өнөөх зохиолын мухардал унтрааж орхисон. Ямартай ч найруулагчийн хувьд монгол кинонд тэр дундаа түүхэн кинонд урьд өмнө нь хараагүй содон шийдлүүд нүд баясгах өнцгүүдийг оруулсан нь сайшаалтай. Гэхдээ л энэ найруулга, содон шийдлийг өөр сайн түүхэн зохиолд шингээсэн бол тэр магадгүй монголчуудын үнэт өв, сайн бүтээл болох байсан биз ээ. Гэхдээ Vikings болон Game of Thrones зэрэг цувралуудтай төстэй дүрслэлүүд, зураглалууд, үйл явдлуудыг шууд хуулсан нь шүүмжлэлтэй.

Жүжигчдийн хувцаслалт нүүр будалт бол шинэ өнгө төрх.

Яах аргагүй сонирхол татах зүйл. Хэрээ овгийнхон, Цагаан гавал угсааныхан зэрэг овог бүрийн хувцас хэрэглэл, нүүр хувиргалт, зэр зэвсгийн сонирхолтой, анхаарал татах шийдэлд онц үнэлгээ өгөх хэрэгтэй. Эрт үеийн монголчуудыг муухайгаар үзүүлсэн гэж шүүмжлэх нэгэн байгаа ч хэдий болтол монгол хүн гэхээр хөл тушсан хөдсөн дээл, тахир сэлэм, хиртэж халтайсан царай, хэнэггүй мангар мэтээр харуулах вэ? Энэ киноноос сайшааж болох нэгэн зүйл энэ билээ. Гэлээ ч энэ бүхнийг зохиол мухардуулчихсан.

Түүхэн кинонд байж болох хамгийн сайн жүжигчдийн сонголт

Түүхэн кинонд байж болох хамгийн сайн жүжигчдийн сонголт бол энэ киноны сайшаах нэг зүйл.

МУАЖ Цэрэндагва, Д.Гүрсэд, Д.Цэрэндарьзав, Ё.Цог, Ш.Доржсүрэн, Г.Эрдэнэбилэг, С.Ариунбямба, Н.Ялалт, Б.Шинэбаяр зэрэг уран бүтээлчид гол дүрийг бүтээсэн бөгөөд яах аргагүй сонирхол татах бүрэлдэхүүн. Бүгд дүрээ тултал амилуулсан. С.Ариунбямба гэх жүжигчин кино бүр дээрээ л бишрэл төрүүлдэг. Эсрэг талын дүрийг мэдэрч амилуулах тал дээр хол тасарчихсан хүн юм. Н.Ялалт, Ш.Доржсүрэн хоёрын тухайд удах тусам улам л чанартай болно гэдэг шиг өөрсдийн ур чадвараа дахин нэг удаа нотолчихлоо. Мөн дуучин Jason Хэрээ овгийн Тайлаг мэргэний хүү Хархуйгийн дүрийг чадварлаг бүтээсэн. Хэрцгий ширүүн авир, уур хилэн догшин авирыг сайн гаргасан гэдгийг онцлох хэрэгтэй. "Хавтаст хэрэг" кинонд бүтээсэн дүрээсээ огт эсрэг дүрийг тун сайн бүтээжээ. Энэ мэтчилэн жүжигчдийн сонголт, тоглолтын талаар сайшаах зүйлс олон байна.

 

Б.БАТЦООЖ: Дутуу төрсөн ураг буюу “Тэгри Чину”

 

ДУТУУ УРАГ БУЮУ ЗОХИОЛЫН МУХАРДАЛ

Энэ кино хөгжим, найруулга, жүжигчдийн баг зэрэг анхаарал татаж ам таглаж болох зүйл олон ч гэлээ дутуу төрөлтийн гол шалтгаан бол зохиол. Угаас кино урлагт сайн зохиол сайн бүтээл болдог. Дээр нь мэдээж найруулга. Энэ талаар дээр дурьдсан тул энд өгүүлэх нь илүүц биз.

Энэ киноны зохиолыг орчин үеийн Р.Чойном гэж өөрийгөө цоллох Todko Samson гэх эрхэм бичжээ. Яахав сүүлийн үед массд хүрч уншигдаж буй эрэлттэй зохиолч. Өмөөрч хамгаалж өөхшүүлэн дэмждэг олон ч хүн бий. Өөрийгөө өргөмжилж массд зориулж бичсэн олон ч номуудтай. Сүүлийн үед Сүрэг, Тэгри Чину гэх мэт кино хийснээр зохиолуудаа кино болгох ажлаа эхлүүлсэн гэдгээ харуулсан. Гэхдээ аливаа зүйлд тоо бус чанар чухал. Уншигчид олон байх тусам бичих бүтээх бүхнээ чанаржуулах нь зохиолч хүний үүрэг. Гэхдээ үүрэг хүлээх хэрэггүй эрээчих хүсэлтэй нэгэнд хамаагүй л дээ. Хувь хүний тухай олон зүйл нуршилгүй гол асуудлаа товчилъё.

1. Үг сонголт буюу зохиогчийн хэлний мухардал

Кино эхнээсээ дуусах хүртлээ чихэнд үл наалдах үг хэллэгтэй. Хуучин монгол бичгийн галигаар ярих гээд байгаа юм уу гэхээр тийм биш. Дээрээс эртний үг хэллэгүүд, лугаа, сугай, нам, су, бүлгээ, бөлгөө, ажгу гэх үгс болон бүтээврүүдийг тоо томшгүй нурших нь ёстой л дургүй ламд дарж байж сахил хүртээхийн үлгэр гэлтэй. Үзэгчид залхаам эдгээр үгс дээр галиг ч биш аялга ч биш учир нь үл ойлгогдох үгс мөн утга үл нийцэх үг буруу сонгосон алдаа зэрэг нь ганган хүүхэнд гархи нэмэр гэлтэй.

Хий цэцэрхэл уран цэцэн үгс хэтэрч чамирхал төдий болсон. Мөн нэрний хувьд маргаантай. Уг нь бол "Тэнгэр чоно", "Тэнгэрийн чоно" гэж ухаж болох ч гэлээ даана ч тийм биш. Монгол бичгээр "Тнгри чину-а"(tngri cinu-a) гэж бичих ёстой. Тэгэхээр үүнийг юу гэж тайлахыг эрхэм зохиогч л мэдэх болов уу.

Хүний эрхийн мэдрэмжгүй зохиолч

Хүний эрхийн тухай ойлголт орчин үед оюун ухаант хүн бүрийн анхаарах ёстой чухал асуудал болсон. Тийм ч утгаараа зохиол бүтээлдээ хүний эрхийн тухай асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй.

Эмэгтэй хүний тухай хоёр ч удаа доромж өнгө аяс илэрдэг.

Эмэгчин гэх үг адгуусан амьтдын эм хүйсийг тодорхойлох үг хэдий ч өөрийн төрсөн охиноо "Эхийгээ дуурайсан зөрүүд эмэгчин" гэж хэлэх нь тийм ч тохиромжтой биш байх. Мөн Ангол овгийн Засаг Жарайн хүү Иртэй эхнэртэйгээ ярих хэсэгт "Өдий олон жил таны өвөрт хэвтэхдээ..." гэж эхнэр нь хэлж байх бөгөөд энэ нь мэдээж эмэгтэй хүний үнэ цэн үнэлэмжийг доромжилсон хэрэг. Энэ мэтчилэн анхаарах хэрэгтэй зүйлсийг их зохиолч маань гэгээн мэлмийдээ тунгаах биз...

3. Фантаз уу? Түүх үү?

8 овог гэх нэр эртний 8 аймагтай төстэй. Фантаз байж ч мэднэ. Бодит түүхээс сэдэвлэсэн байж ч мэднэ. Гэсэн атлаа Хэрээ гэх овог байх бөгөөд энэ нь Хэрэйд байх магадлалтай. Хэрэйд гэх нэрийг хэрээ шувууг өөрсдийн онгод шүтээн гэж үздэг овог аймаг учраас үүссэн гэж үздэг. Хэрээ болон эртний Хэрэйд аймаг хоёрыг дүрслэн үзүүлсэн нь дэндүү адилхан. Тэгэхээр фантаз бус түүх ч юм шиг. Даана ч түүхээсээ зөрөөтэй.

Хуулж болно гэхдээ жаахан өөрчилсөн бол. Эцсийн дүндээ хуулсан л бол хуулсан.

Аливаа урлаг удамжлал шинэчлэлийн зарчмаар хөгждөг. Гэхдээ шууд хуулахыг хэлэхгүй. Мань их зохиолчийн уг зохиолд хуулсан хэсгүүд олон. Зохиолын эхлэл дүрслэлүүд Game of thrones, Viking's цувралуудын үйл явдал, өгүүлэмж, дүрүүдтэй тун төстэй. Жишээ нь VIKING'S цувралд хэрээ их олон үзэгддэг. Эртний Скандинавын домгуудад Один хоёр хэрээтэй байсан гэдэг. Хугин буюу бодол, Мунин буюу ой санамж гэх хоёр хэрээ нь дэлхийгээр нэг хэрэн хэсэж, түүнд мэдээлэл дамжуулдаг байсан гэх. Одины бас нэгэн нэрийг "Hrafnaguð" буюу Хэрээний хаан гэдэг байсан. Тийм ч учраас хэрээний дүрстэй туг барьж явдаг.

Харин манай зохиолд гарах Хэрээ овгийн шүтээн нь хэрээ. Туг нь хэрээ дүрслэгдсэн, хэрээ маш их гардаг зэргээрээ адилхан. Мөн нүдээ тойруулж хараар хүрээлүүлдгийг нь бас шууд хуулчихсан. Энэ мэтчилэн хуулсан хуулбарласан бүхэн даана ч олон. Фантаз бол бүрэн фантазламаар, бодит түүх бол түүхээ баримаар. Утга агуулга, үйл явдал, үг хэллэгээсээ эхлээд тодорхой бус зүйл даана ч их. Шинийг сэтгэхээ больсон цагт зохиолын мухардалд ордог гэж зохиолч Б.Алтанхуяг бичсэн байдаг. Их зохиолчид энэ үгийг л дайя даа. Цаашид "Тэгри Чину" гэх ураг өсөх үү, эндэх үү гэж энэ цагийн топ зохиолч Тодкогоос хамаарах нь дээ. Уг нь кино багийн хувьд их аятайхан баг юм билээ. Хуулсан агуулга, сцен, үйл явдлуудаа анхаараад хэл яриа найруулга нь цэгцрээд хий цэцэрхэлээ багасгачихвал уг нь сайн кино болж мэдэхээр. Бас барьж авсан, гаргаж ирсэн санаа бүрээ тултал гаргамаар. Дэвшүүлээд л хаяад байх юм. Олон ангит кино анги бүрийг баяжуулахгүй бол унах эрсдэлтэй. Арайхийж 10 анги болгосон юм чинь 2-р улирал байгаа бол бараг 5 юмуу 8 анги хийхэд л час хийсэн кино болох байх даа. Бас нэг зүйл. Тэр яг тулаан уу? сөргөлдөөн үү? Хүн хүч дутуу хэцүү л байх гэхдээ тэр бас л хэцүү анги байна лээ. Эхний ангийн эхлэлд гарсан тулааны үйл явдал сүүлийн ангид дуусна гэдэг олон ангит киноны хувьд бас л гомдмоор. Үзэгчиддээ хайртай баймаар байна эрхэм кино урлагийнхаан. Монголд ийм төрлийн түүхэн сэдэвт кино хийгдсэн гэдэг магтмаар. Цаашдаа жаахан уншиж, илүү судалмаар байна аа их зохиолч оо. Нэгэнт уншигчидтай хүн өөрчлөлтөөс айхгүй байлгүй. Тэр цагт жинхэнэ урлагийн шүүмж бичихэд урамтай байх болов уу. "Тэгри чину" цаашид өсөж бойжоосой гэж хүснэм. Хэд хэдэн удаа дутуу төрлөө зохиолч маань. Одоо үгүй байх гэж итгэсү.

 

Б.БАТЦООЖ: Дутуу төрсөн ураг буюу “Тэгри Чину”

 

2023 он

FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Шанхайн олон улсын кино наадам ковидын улмаас хойшлогджээ

2022/06/08

МОНГОЛ УЛСАД СОЁЛ УРЛАГИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ, СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДРИЙН ХАЛУУН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!!!

2021/09/11

Олон улсын баримтат кино наадамд Монголын уран бүтээлчид оролцоно.

2021/08/31

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын зарим төслийг соёлын яам дэмжин ажиллана

2020/12/25

Коронавирусийн тархалтын улмаас солонгос кинонууд нээлтээ хойшлуулж эхэлжээ

2020/02/27
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola