УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд дарга болон бүлгийн дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяаг, УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дэд даргаар Б.Пүрэвдоржийг нэр дэвшүүлснийг гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн. Харин МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатарыг сонголоо.