АНУ-ын тусгаар тогтнолын өдрөөр /2024.07.04/ "Мета"-ийн босс Марк Зукерберг өвөрмөц мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр АНУ-ын далбааг гартаа барьж, шар айраг уунгаа сөрфинг хийж буй бичлэгээ инстаграмдаа оруулсан байна. Бичлэгийн тайлбар хэсэгт "Төрсөн өдрийн мэнд хүргэе, Америк" гэжээ.
Зукерберг дэгжин байдлаа төдийлөн харуулдаггүй. Гэвч энэ бичлэг түүнийг цахим сүлжээнд "од" болгов бололтой. Түүний дагагчид "Та бол бүх цаг үеийн хамгийн догь тэрбумтан", "Бизнес оройн зоог 17:00 цагт дууссан ч 18:00 цагаас сөрфингтэй байх үед" гэх зэргээр хошигножээ. Зукерберг хариуд нь мөн хошигнож "Өглөө 09:00 цагаас эхлээд шар айраг уугаад эхлэх үед гэх юм биш үү" гэжээ.
Бичлэгийг хиймэл оюун ухаанаар хийсэн байж магадгүй гэж эргэлзэгсэд ч гарсан. Харин Зукерберг үүнийг няцааж, энэ бичлэг нь гэмтсэнийхээ дараа анхан шатнаас эхлээд бүтэн найман сар хичээллэсний үр дүн гэдгийг хэлжээ.
Бичлэгийг хошин талаас нь хүлээж аваагүй хүмүүс ч олон. Тодруулбал, тэрбумтан Элон Маск түүний бичлэгийг дайруулан "Тэр дарвуулт онгоцоороо зугаалсаар л байх болтугай. Би бол ажиллахыг илүүд үзнэ" гэж "Х" платформдоо жиргэжээ. Бизнесийн магнатууд чөлөөт цагаа хэрхэн зарцуулж байгааг Маск өмнө нь ч шүүмжилж байсан удаатай. Тэрбээр 2021 онд "Амазон"-ы үүсгэн байгуулагч Жефф Безосыг халуун баннд хэвтээд байлгүй "Blue Origin"-доо ахиу цаг зарцуул гэж хэлж байв.
Эх сурвалж: GLOBAL NEWS