БНХАУ-д шинэ төрлийн корона вирусний халдвараар есөн хүн нас бараад байгаа билээ. Тэгвэл ОХУ-д коронавирусний вакциныг гаргаж авахаар ажиллаж эхэлжээ. Вакцин бүтээх ажилд зургаан сар үргэлжилнэ гэж "Известия” сонинд мэдээлсэн байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн төвийн орлогч дарга Герман Шипулин дээрх мэдээллийг өгчээ.
Шинэ төрлийн корона вирусээр халдварлагдсан эхний тохиолдол өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-ын Ухань хотод гарсан юм. Уг вирусыг шинэ төрлийнх болохыг энэ сарын 7-ны өдөр тодорхойлж 2019-nCoV гэж нэрлэсэн. Энэ вирус нь шувууны ханиад зэрэг өмнө нь дэгдэж байсан вирусний халдварыг эмчлэх эмэнд бүгдэд нь тэсвэртэй болох нь батлагдаад байгаа юм.