Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр тус газрын бүтцийн нэгжийн дарга нарын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталсан байна.
Энэ үеэр нийт удирдлагуудад хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг албан хэмжээнд өндөржүүлж, Онцгой байдлын байгууллагын хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод ажлын амжилтыг хүссэн юм. Онцгой байдлын байгууллагаас 2020 онд:
-Алба хаагчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, тогтвортой ажиллах орчин, нөхцлийг бүрдүүлэх,
-Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилтыг албаны хэмжээнд дэвшүүлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.