Дорнод аймаг нь БНХАУ-тай хоёр боомтоор харилцдаг бөгөөд коронавирусийн халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй гэж үзэж, Хавирга, Баянхошуу боомтыг түр хугацаагаар хаах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн сайдад тус хүргүүлээд байгаа ажээ.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын төлөөлөлтэй уулзаж, Цагаан сарын баярын амралтаар нутаг буцсан Хятад ажилчид болон гуравдагч орны иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд Монголд ирүүлэхгүй байхаар зөвшилцсөн байна.
Мөн Засгийн газрын шийдвэрийн дагуу газрын тосны тээвэрлэлт хэвийн явагдах ч аймгийн Онцгой комиссоос газрын тосны тээврийн автомашинуудыг Баянхошуу хилийн боомтоор буцаж Монгол Улс руу орж ирэхийг тодорхой хугацаанд хязгаарлах нь зүйтэй гэж үзсэн байна.