Иргэдийн голчлон хэрэглэдэг гурил нь "Алтан тариа”, "Улаанбаатар”. Тийм дээ ч сар шинийн бууз баншаа хийхдээ ч дээрх хоёр үйлдвэрийн гурилыг түлхүү сонгодог. Тэгвэл нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт "Алтан тариа” компанийн 1кг-ын савлагаатай гурил
Дээдийн дээд нь 1900-2400
Дээд зэрэг нь 1300-1600
- 1-р зэргийнх нь 1100-1350
- 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна.
Харин "Улаанбаатар”-ын 1 кг-ын савлагаатай гурил
- Дээд зэрэг нь 1340-1580
- 1-р зэргийнх нь 1100-1250
- 2-р зэргийнх 710-1050 төгрөг байна.
Гэхдээ сүүлийн үед иргэд "Хурх”, "Өег” гурилыг хэрэглэх хандлагатай байгаа ч олдоц муутай байгаа аж.