Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Израиль, АНУ хоёртой бүх талын харилцаагаа зогсоож байгааг зарлалаа. Вашингтоны санал болгосон Палестин-Израйлийн сөргөлдөөнийг зохицуулах "Зууны тохиролцоо” хэмээх төлөвлөгөө ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ.
Ийнхүү, Аббас дээрх хоёр оронтой аюулгүйн салбарт болон "зууны тохиролцоогоор” хэлэлцээр явуулахгүй болов. Каир хотноо болсон Арабын орнуудын лигийн ээлжит бус хурал дээр үг хэлэхдээ Аббас "Би тэр төлөвлөгөөг нь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Түүхэнд Иерусалимыг худалдсан хүн гэж орохгүй” гэжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төлөвлөгөөгөө танилцуулахаар илгээх санал тавьсанд гайхаж буйгаа хэлээд хүлээн аваагүй гэнэ.
Аббас "Зууны тохиролцоо”-ны эсрэг зогсохоор амлаад Израилийг булаан эзлэгч гэж нэрлэв.