Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс төрийн болон ТББ-ууд, аж ахуйн нэгж, иргэдийг БНХАУ-д туслахыг уриалжээ.
БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдварт өвчин дэгдэж, олон хүн нас барсан төдийгүй тус улсын нийгэм, эдийн засагт хүндрэл учруулж байгааг уриалгад дурджээ. Улмаар БНХАУ болон тус улсын иргэдэд бусад орны хүмүүнлэгийн тусламж, сэтгэл санааны дэмжлэг туйлын чухал хэмээгээд монголчуудыг БНХАУ-д тусламжийн гараа сунгахыг уриалсан байна. БНХАУ-д туслах хандивыг тус нийгэмлэгийн Хас банкин дахь 5003011207 дансаар хүлээн авч байгаа юм.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д 200 мянган ам.долларын тусламж олгох болсон. Мөн ОХУ, Австрали, Япон, БНСУ, Казахстан. Киргизстан, Тайланд, ХБНГУ, Их Британи, Франц, Итали, Унгар, Беларусь, Турк, Шинэ Зеланд зэрэг 20 улс хүмүүнлэгийн тусламж илгээсэн байна.