"Энэ вирусээр нэг ч Монгол хүн бүү өвдөөсөй" гэсэн сэтгэгдэл дээр 500 гаруй хүн лайк дарж санал нэг байгаагаа илэрхийлжээ
Одоогийн байдлаар Хятад улсаас гадна дэлхийн 27 улсад уг өвчний халдвар бүртгэгджээ. Нийт нас барсан хүмүүсийн ихэнх нь Хятад улсын иргэд тэр дундаа өвчин анх бүртгэгдсэн Хубэй мужийн оршин суугчид бөгөөд далайн хүнсний захтай холбоотой хүмүүс байгаа билээ. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хоёр дахь удаа яаралтай хуралдаж, коронавирусийн тархалтыг тогтоон барих үүднээс "Global Health Emergency of International concern” буюу дэлхий даяар онц байдал зарлах шийдвэр гаргасан.
Эх сурвалж: www.worldometers.info
Харин Монгол Улсын Засгийн Газраас нэгдүгээр сарын 31-ний өдөр коронавирусийн халдвар дэгдээд буй БНХАУ-д 200 мянган ам.долларын тусламж олгохоор болсон. Тэгвэл уг мэдээлэлд тус улсын олон нийтийн сүлжээнд маш олон иргэд баярлаж талархснаа илэрхийлжээ.
Wechat-ын сэтгэгдлүүдээс хуваалцаж байна:
"Чингис хааны гайхамшигт үр ач нар"
"Сайхан сэтгэл нь Монгол хүний үндсэн чанар"
"Монголын эдийн засаг муу байгаа ч, Хятадын хамгийн хүнд хэцүү үед тусламж үзүүллээ, сэтгэл хөдөллөө"
"Сэтгэл хөдөллөө, эдийн засгийн хүндрэлтэй үед ийм шийдвэр гаргах гэдэг амаргүй шүүдээ. Харьцуулдаа, Тайвань яав? Хойд Солонгос яав?"
"Монгол Улс үнэхээр агуу юм. Хятад иргэний хувьд маш их талархаж байна"
"Өвдөж зовсон нэгнийг хүний өөрийн гэж ялгалгүй тусалж дэмжих нь хүн байх гол утга учрын нэг шүү дээ"
"Хятад мэдээж энэ мөнгөөр дутахгүй, гэхдээ чухал цаг үед гараа сунгах анд нөхдөөр дутна, Монгол Улсыг дэмжиж байна. Мөнгө их, бага нь чухал биш сэтгэл чухал. Монгол гэдэг манай нэг хөгжилтэй хотын хэмжээнд хүрэхгүй ч, сэтгэл нь үнэхээр өөр юм"
"Монгол Улс хэдий хүн ам цөөтэй ч Солонгос, Тайваниас хүчирхэг юм"
"Энэ вирусээр нэг ч Монгол хүн бүү өвдөөсөй" (тус сэтгэгдэл дээр 500 хүн лайк даржээ)
"Хойд Солонгосчууд яав? Бүгдээрээ унтаад байгаа юм уу?"
"Дэлхийн түүхэнд бүх улс үндэстэн л хөрштэйгөө байлдсан байдаг. Эртний утгагүй өшөө хорслоо мартаад энэ эрин цагт эвтэй найртай ирээдүйгээ харж амьдрах сайхан" гэхчилэн олон мянган сэтгэгдлүүд бичжээ.
Чулуунчимэг Баяр
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ