УИХ дахь АН-ын зөвлөлөөс өнөөдөр намрын чуулганы үйл ажиллагааны талаарх дүгнэлтээ танилцууллаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2016-2020 оны парламентын отгон чуулганыг эдийн засгийн чухал шийдвэрүүдийг гаргаж чадаагүй гэж дүгнэсэн тухай мэдээллийн эхэнд танилцуулж байлаа. Тэрбээр олон улсын байгууллагуудаас заавар зөвлөмж өгсөөр байтал хариуцлагагүй ажилласан хүмүүсийн балгаар саарал жагсаалтад орсон хэмээн тодотгов. Ажлын хэсгийг толгойлж ажилласан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, багт нь ажилласан Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын урагшгүй ажиллагааны улмаас саарал жагсаалтад орсон. Тэгсэн хэрнээ өөрсдөө хариуцлага хүлээлгүй, энгийн албан тушаалтнуудыг огцруулсан. Үүний балаг нь өнөөдөр долларын гүйлгээ ганцхан улсын хараат болсон. Тодруулбал БНХАУ-ын хоёрхон банкаар дамжиж байгаа. Энэ нь Монол Улс ямар бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг, үйлдвэрлэдэг гэх мэтчилэн мэдэх боломжтой болж, бид бизнесийн нууцгүй болсон. Тиймээс саарал жагсаалтаас яаралтай гарах ёстой намрын чуулганы хуралдааны үеэр хэд хэдэн хуулийн төсөл оруулаад авч хэлэлцээгүй. Тэгэхээр Засгийн газар, парламентад саарал жагсаалтад байх сонирхолтой хүмүүс байна хэмээн мэдэгдлээ.
Erennews.mn