2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 10-н буюу өнөөдрөөс эхэлж ирэх дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжlэх юм.
Энэхүү шалгалтад 2020 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хэн ч оролцох боломжтой бөгөөд өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай юм.
Учир нь тэрхүү мэдээлэлд үндэслэж таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламж хуудсыг хэвлэх юм байна.
Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар хийнэ. Шалгалтын бүртгэл 2020-04-15 18:00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу.