Оргио” тахиа болон тахианы махан бүтээгдэхүүнийг монголчууд мэддэг болоод даруй 10 орчим жил болжээ. Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн тоонд зүй ёсоор багтдаг "Ажигана” группийн харьяа "Оргио” ХХК -ийн үйл ажиллагаа явуулдаг байранд гал гарчээ. Галын улмаас 12 мянга 725 дэгдээхий шатсан аж.
Тус компанийн байр нь нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд 4х12 метрийн хэмжээтэй байр нь шатсан байна.
Галын дуудлага баасан гарагийн 09:00 цагийн үед ирсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар очиж 40 минут орчим ажиллаж байж унтраасан байна.