Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банк (ЭЗХАБ)-нд энэ сарын 10-нд зочилж, тус банкны Удирдах зөвлөлийн дарга Д.Ю.Ивановтой уулзав.
Уулзалтын үеэр ОУЭЗХАБ-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Ю.Иванов Монгол Улсад хэрэгжүүлж буй санхүүгийн үйлчилгээ, олгосон зээлийн талаар товч мэдээлэл өгчлөө. Мөн монголын банк, санхүүгийн байгууллагууд болон аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав.
Элчин сайд Д.Даваа Монгол Улсад хэрэгжиж буй дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрийн талаар санал солцилцсон байна.
ОУЭЗХАБ-ийг Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудын Засгийн газрын 1963 оны хэлэлцээрийн дагуу байгуулсан бөгөөд Монгол Улс тус банкны анхны гишүүн улсуудын нэг юм.