Египет Улсын хүн ам өчигдөр буюу мягмар гаригт 100 саяд хүрсэн болохыг тус улсын статистикийн хорооноос мэдэгдлээ.
Уг мэдээг гарсны дараа тус улсын Ерөнхийлөгч Абдель Фаттах эл-Сиси "Хүн амын хэт өсөлтийг улс орны өмнө тулгарч буй хамгийн том аюул” болж байна хэмээн харж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Мостафа Мадбули ч 100 саяд хүрэхэд ойрхон байна гэх мэдээг сонсоод тус улсын эдийн засгийн байдлаас хамаарч "Энэ бол бэрхшээл хэмээн тайлбарлаж” байжээ.
Саяхныг хүртэл засгийн газраас гэр бүл дэх хүүхэд төрөлтийн тоог хязгаарлах асуудлаар ярилцаж, нэг гэр бүлд 2 хүүхэд хангалттай гэх хуулийг өргөн барихаар бэлдээд байсан юм. Мөн цөөн хүүхэдтэй гэр бүлийг төрөөс илүү дэмжинэ гэдгийг ч зарлаад байсан билээ.
1996 онд Египет ердөө 59 сая хүн амтай байсан ч 25 хүрэхгүй жилийн хугацаанд энэ тоо нэг дахин нэмэгдсэн байна. Мөн 2030 оныг гэхэд хүн амын тоо 145 саяд хүрнэ хэмээн албаныхан тооцоолоод байгаа юм. Египетэд 18 секунд тутамд нэг шинэ иргэн мэндэлдэг гэх тоон үзүүлэлт гарчээ.