Сүүлийн үед зарим улстөрчдийн талаарх таагүй мэдээлэл болон зарим бичлэг, баримтууд ил болсоор байна. Энэ 7 хоногийн хувьд гэхэд "ШИНЭ”намын удирдлагуудын хувьд тун чиг таагүй өдрүүд үргэлжиллээ.
Тэгвэл энэ эгзэгтэй үед АН-аас квот нэхээд санасандаа хүрэлгүй нүүр буруулсан, экс Ерөнхий сайд Норовын Алтанхуягын скандал задарчээ.
Тодруулбал, АН-аас хөөгдөж, "ШИНЭ”-д шигдэхээр зэхэж буй түүний гэр бүлийн асуудал, улс төрийнх шиг нь ороо бусгаа байгаа бололтой. Учир нь Н.Алтанхуяг өөрийн хоёр дахь залуу эхнэрээрээ туслах Э.Сэлэнгээгээ сонгож байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр тэрээр хоёр дахиасаа больж, гурав дахь эхнэрээ сонгож, цайгаа чануулаад эхэлсэн гэх "бор шувуу” нисэж явна.
Ийн Н.Алтанхуягын гурав дахь нялх амраг гэх тэр хүн бол "Шинэчлэлийн” Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Б.Цээпил гэх бүсгүй бололтой. Түүний хувьд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт тусалж, олон жил шадарлан ажилласан нэгэн гэгддэг.
Ташрамд дуулгахад Норовын Алтанхуяг залуухан амрагтаа хотын төвд баригдсан шилэн барилгаа бэлгэлсэн сурагтай.