Шинэ коронавирусний халдвар болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан "Монос” эмийн үйлдвэр ХХК-иас 200 литр денатурат спиртийг ЭМЯ-нд хандивлажээ.
Тэдгээрийг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, тэр дундаа эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтэд зориулах аж.
"Бид хүн бүхэнд тусалж чадахгүй ч, хүн бүр хэн нэгэнд тусалж чадна” гэсэн уриатай ажилладаг "Монос” эмийн үйлдвэр ХХК-ийн хамт олонд эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ өмнөөс Нийслэлийн эрүүл мэндийн газраас талархал илэрхийлсэн байна.