• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

“Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу “Итгэл” төвийн мөнгө угаалт-VI

2020/02/14
 
В, С вирусийн шинжилгээг худлаа хийсэн лабораториуддаа хариуцлага тооцож чаддаггүй юм бол ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ  та ажлаа өгнө үү
Монголчуудын 20 хувь нь элэгний В, С, Д вирустэй гэдэг тооцоо, судалгаа бий. Өөрөөр хэлбэл, арван хүний хоёр нь вирустэй гэсэн үг. Энэ нь цаашлаад хорт хавдар, элэгний хатуурал, нас баралтын гол шалтгаан болдог. Тэгвэл ямар ч өвчний эмчилгээний хамгийн эхний алхам бол оношилгоо. Эрүүл мэндийн шинжлэх ухаан бол оношин дээр үндэслэж үйл ажиллагаа явуулдаг салбар. Онош буруу байвал хэчнээн эмчилгээ хийгээд ч нэмэргүй, хий хоосон итгэл, найдвар болж хувирна.
Гэтэл "Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирус тоолох зөвшөөрөлтэй 28 лабораторийн 15 нь шаардлага хангахгүй байсан нь шалгалтаар тогтоогдсон. Эдгээр лабораторид шинжилгээ өгсөн 90 мянган хүний хариунд хяналт, шалгалт хийхээ Эрүүл мэндийн яам манай редакцаас зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн.
Уг нь лабораториуд стандартын шаардлага хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аппарат, тоног төхөөрөмжтэй, чанарын шаардлага хангасан урвалж оношлууртай байхаас гадна лабораторийн дотоод болон гадаад хяналтад тогтмол хамрагдах үүрэгтэй. Мөн лабораторийн эмч, мэргэжилтнүүд нь дотоод, гадаадын анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр сурч төгссөн, лабораторийн мэргэжил олгох сургалтад сурсан, жил бүр мэргэжил дээшлүүлдэг, тэр дундаа молекул биологийн чиглэлээр мэргэшсэн байх ёстой гэнэ. Гэтэл "Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад энэ 15 лаборатори хэрхэн, яаж тэнцсэн нь тодорхойгүй байгаа юм. Дор хаяж гурван жил үйл ажиллагаа явуулсан, тоног төхөөрөмж, урвалж бодис нь баталгаатай, ажиллах боловсон хүчин, эмч, мэргэжилтнүүд нь мэргэшсэн байх гэх мэт наад захын шалгуурыг тэд хэрхэн алгасав. Хэрэв зохих шаардлагын дагуу лабораториуд тэнцсэн бол өнөөдөр нөхцөл байдал ийм хэмжээнд хүрч, бид 90 мянган хүний шинжилгээний хариу зөв, буруу гэж мэтгэлцэх шаардлагагүй байлаа. Тухайлбал, "Хаппи веритас” оношилгооны төв АНУ-д үйлдвэрлэсэн Жене-Эксперт гэх аппарат ашиглана хэмээн материал бүрдүүлсэн хэрнээ олон улсад оношилгоонд хэрэглэхийг хориглосон ABI 7000 төхөөрөмж ашиглаж байсан нь шалгалтаар илэрсэн. Редакцын хэлэлцүүлгийн үеэр тус төвийн захирал Ж.Сугарсүрэн "Манай эмнэлэг ABI 7000  төхөөрөмжөөр В, С вирус тоолох зөвшөөрлөө авсан” хэмээсэн. Энэ  зөвшөөрлийг хэн олгосныг асуухад "Би мэргэжлийн хүн биш, хуульч учраас хариулт өгч чадахгүй байна. Манайх ABI 7000-гаар В, С вирус тоолж, ЭМЯ-наас гэрчилгээг нь аваад, үйл ажиллагаа явуулж байсан. Үүнийг олон улсад хориглодог эсэхийг мэдэхгүй” хэмээн булзаж, мөн энэ аппаратаар оношилгоо хийж байснаа хүлээн зөвшөөрсөн. Шалгалтад тэнцээгүй 15 лабораториос ганц "Хаппи веритас” л шалгалтынхныг байрандаа оруулаагүй, мөн сорьцын хариу өгөөгүй байдаг. Мөн тус лаборатори үйлчилгээ явуулж эхэлсэн 2008 оноос хойших хугацаанд Жене-Экспертийн ердөө 99 ширхэг урвалж бодис  худалдаж авсан нь шалгалтаар тогтоогдож, тэдний луйвар ил болсон юм. Өөрөөр хэлбэл, тэд өнөөдрийг хүртэл оношлогоонд ашиглахыг хориглосон ABI 7000 төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулж, шинжилгээ өгсөн хүмүүсээс ердөө 99-д нь л Жене-Эксперт аппаратаар шинжилгээ хийсэн байх боломжтой байгаа юм. Иймээс тус оношилгооны төвөөр үйлчлүүлсэн иргэд мөнгөө эргүүлэн авах бүрэн эрхтэй. Учир нь шинжилгээний хариунууд дээр тус аппаратаар оношилсон гэдгийг хараар бичсэн байгаа. Лабораториуд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих болсон 2017 оноос хойш "Хаппи веритас” 22 мянган хүнд шинжилгээ хийж, ЭМДЕГ-аас 2.4 тэрбум төгрөг авчээ.
Үүнээс гадна бид өмнөх цувралдаа лабораторийн мэргэжлийн эмчгүй үйл ажиллагаа явуулж, эмчийн хуурамч материал бүрдүүлсэн "Ай Ти” лабораторийн луйврыг илчилсэн. "Ай Ти”-гийнхан III эмнэлгийн эмч нарт цалин олгож байгаа мэт мөнгө тараадаг байсан мэдээллийг эх сурвалж бидэнд өгсөн. Харин энэ удаа "Итгэл” эрүүл мэндийн төвийнхөн үйлдвэрлэгч компанийн төдийгүй оношилгоо, эмчилгээний зааврыг зөрчин хэрхэн үйл ажиллагаа явуулж байсныг дэлгэж байна. Иймээс бид Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг эдгээр лабораторидаа хариуцлага тооцож чадахгүй бол ажлаа өгөхийг шаардаж буй.

"ИТГЭЛ” ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ЕСӨН ЛАБОРАТОРИД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЖЭЭ
Шалгалтад унасан 15 лабораториос хамгийн асуудалтай нь "Итгэл” эрүүл мэндийн төв гэдгийг шалгалтынхан онцолсон. Учир нь, тэд ДНК технологи компанийн тоног төхөөрөмжөөр В, С вирус тоолох шинжилгээ хийж байжээ. Холбогдох дүрэм, журамд зааснаар В, С вирусийн хэмжээ 20 IU ml-ээс дээш бол эмчилгээ хийлгэх шаардлагатай бол энэ төхөөрөмж нь 200 IU ml-ээс дээшхийг хэмжих чадвартай гэнэ. Өөрөөр хэлбэл, 200 IU ml-ээс бага хэмжээтэй вирус илэрвэл тухайн хүнийг эрүүл хэмээн оношилно гэсэн үг.
Шалгалтад энэ олон лаборатори унасан шалтгаан ч мөн "Итгэл” эрүүл мэндийн төвтэй холбоотой. Учир нь, тэд есөн лабораторид энэ төхөөрөмжөө 70-100 сая төгрөгөөр нийлүүлсэн байгаа юм. Эдгээр лабораторид улсын гурван эмнэлэг байгаа нь Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг. Мөн хувийн "Онкоген”, "Гэгээн ар үр”, "Протлаб”, "Евростандарт”, "Мобио”, UB нэгдсэн лаборатори үүнд багтаж буй. Лабораторийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага бусдадаа тоног төхөөрөмж нийлүүлэх нь өөрөө хууль бус.
ЭМДЕГ, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний шалгалтын үеэр лабораториудад найман дээж өгч, түүний хариуг хэрхэн гаргаж байгааг шалгасан байна. Энэ найман дээжнээс зургаа нь вирустэй буюу тоологдох боломжтой, хоёр нь эрүүл хүнийх байжээ. Гэтэл "Итгэл” эрүүл мэндийн төв энэ найман дээжний тавд нь алдаа гаргасан байна. Түүнчлэн тэдний аппарат нь copies ml гэдэг нэгжээр хэмждэг тул  энэ нэгжээ IU ml-т шилжүүлэх шаардлагатай. Ингэхдээ тэд анх нэгжийг шилжүүлэхдээ гарсан тоог хоёроор үржүүлнэ гэж тоног төхөөрөмж нийлүүлсэн лабораториуддаа мэдэгдэж. Гэтэл хөндлөнгийн хэд хэдэн шалгалтын дүн зөрж, хариу нь таарахгүй болохоор 4.2-оор үржүүлье, 0.6-г 0.1 болгох санал хүртэл гаргажээ. Хүний эрүүл мэндэд хэрхэн тоглоом мэт хандсан нь үүнээс харагдана. Уг нэгжийг хэрхэн, яаж шилжүүлэхийг заасан стандарт, хэмжээ, дүрэм, журам гэж бий. Гэтэл энэ бүгдийг өөрийн дураар өөрчилж байсны жишээ энэ. Бүхэл бүтэн гурван лабораторитой, өчнөөн лабораторид тоног төхөөрөмж нийлүүлдэг газар ийм зүйл яриад байж байх нь өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбар хэрхэн тартагтаа тулж, доройтсоныг илтгэнэ.
Мөн энэ төхөөрөмжийн мэдрэг чанар муу учраас нэг хүнээс хоёр удаа шинжилгээ авч, хоёр хариуг тулгах ёстой байтал тэд нэг л удаа авч, мөнгөө хэмнэж байсан нь шалгалтаар тогтоогджээ. Эдгээр нь үйлдвэрлэгчийн төдийгүй эмчилгээ, оношилгооны заавар зөрчсөн гэсэн үг. Энэ багажаар нэг хүнд шинжилгээ хийснийхээ төлөө "Итгэл” эрүүл мэндийн төв улсаас 80 мянган төгрөг авдаг. Харин нэг урвалж бодисынх нь үнэ 15 мянган төгрөг гэнэ. Нэг хүнд хоёр бодис хэрэглэх байтал нэгийг л хэрэглэж байсан нь энэ.
Лабораториуд гэр бүлийн бизнес болжээ
"Итгэл” эрүүл мэндийн төвийг Д.Гантулга гэх хүн хариуцан ажиллуулдаг аж. Үүнээс гадна энэ хүний хамааралтай өөр хоёр лаборатори бий. Тодруулбал, шалгалтад тэнцээгүй "Онкогед” лаборатори түүний эхнэрийнх бол "Гэгээн ар” лаборатори хадам эгчийнх нь. Өөрөөр хэлбэл, тэд Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авахын тулд хэд хэдэн лаборатори байгуулж, тэр байтугай өчнөөн тоног төхөөрөмж бусдад нийлүүлсэн байгаа юм. Мөн Д.Гантулга урьд нь ХӨСҮТ-ийн лабораторид ажилладаг байсан учраас тус төвийнхөн өвчтөнүүдэд "Итгэл”-д шинжилгээ өгөхийг санал болгодог байна. Түүний хамааралтай гурван лаборатори 2017 оноос хойш нийт 20 мянга гаруй хүнээс шинжилгээ авчээ. Түүнчлэн энэ лабораториуд эмч нарт хувь хүртээдэг гэнэ. Тодруулбал, тухайн лабораторид шинжилгээ өгөхийг зөвлөсөн эмчид хүний 20 мянган төгрөг, өрхийн эмнэлэгт 10 хувь олгодог гэсэн мэдээлэл байна. Эмч нарт мөнгийг нь шилжүүлэхдээ "Чихрийн мөнгө” гэж илгээдэг гэнэ.
"Итгэл” эрүүл мэндийн төвд шалгалтаар илэрсэн зарим зөрчил
o    2017-2019 онд тус төвийн худалдан авсан оношлуур, хийсэн шинжилгээг худалдан авсан оношлуурын зарлага, санхүүгийн анхан шатны баримтуудаар шалгахад Эрүүл  мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн үйлчлүүлэгчийн тоо худалдан авсан оношилгооны цомогноос зөрсөн.
o    2017-2019 онд шинжилгээнд хамрагдсан даатгуулагчдаас нийт 50 хүнийг сонгон, шинжилгээ бүрийн цахим мэдээллийг компьютерээс нь шалгахад 14 үйлчлүүлэгчийн мэдээлэл олдоогүй.
o    2017-2019 онд В, С вирусийн ачаалал тоолуулах шинжилгээнд хамрагдсан 38 үйлчлүүлэгчийг сонгон утсаар холбогдон, тандалт хийхэд орон нутгийн иргэд хаана тоолуулснаа мэдэхгүй, шинжилгээний хариугаа аваагүй гэх мэт хариу өгсөн.
Үргэлжлэл бий…
Үндэсний шуудан сонин

FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

Агаарын бохирдол нь жил бүр хэдэн мянган хүний амийг авч оддог

2020/02/11

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа

2020/02/06

Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгоно

2020/02/06

Д.Энхцэцэг: Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа 27 ӨЭМТөвүүдтэй

2018/06/05

Жорлонгоос нь уулгах бизнес буюу хяналтаас гарсан гүний худгууд

2018/05/29
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola