МАН-ын хагарал Н.Номтойбаярын асуудал дээр сэдэрч харагдсан. Н.Номтойбаярыг М.Энхболдын фракци авч үлдэхээр өмгөөлж, У.Хүрэлсүхийн тал явуулж ялалт байгуулсан.
2020 оны сонгуулиар М.Энхболдын талын УИХ-ын 27 гишүүнд тойрог өгөхгүй байх магадлалтай байна. Төв аймгаас М.Энхболдыг дэвшүүлэхгүй оронд Монгол Улсын ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатарыг дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл ирлээ.
Д.Хүрэлбаатар нь ЖДҮ-гийн зээл авсан нь тогтоогдож ажлаасаа чөлөөлөгдөж байв. Харин М.Энхболд бие даан Төв аймгаас дэвшихээр яригдаж эхэлжээ.