Олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг 2018 онд бага насны охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж шүүхээс түүнд гурван жил ял оноосон бөгөөд тэрбээр өнгөрсөн хугацаанд ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 421 дүгээр ангид эдэлж байсан юм. Тэгвэл түүнийг өнгөрсөн 11 дүгээр сард буюу хугацаанаас нь өмнө "Хугацааны өмнө тэнсэн суллах" тухай /Хянан магадлан/ шүүгчийн захирамжаар найман сар ес хоногийн өмнө сулласан байна.