Сүхбаатар дүүрэгт 02 дугаар сарын 18-ны 00:10 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 11-р хороо, 100 айлаас арагш буюу олны нэрлэдгээр "Есдүгээр дэлгүүр”-ийн урд замд Toyoto Prius маркийн автомашины жолооч Д нь "Toyoto Corolla Rumion" маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтсэн байна.
Бэртсэн иргэдийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд тэдгээр иргэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Осол гаргасан жолооч Д-гийн согтуурлын зэргийг тогтооход 1.87 хувийн согтолттой байсан байна. Түүнд Зөрчлийн хэрэг үүсгээд байгаа аж.